“Спрайт - Бүх Оддын Тоглолт” залуусын сэтгэлд хүрч сайн үйлсээр үргэлжлэв

2014-04-16, 18:05
5,027
Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжигч залуус нэгдэн сагсан бөмбөг сонирхогчдын дунд “Спрайт Супер Лиг – Бүх Оддын Тоглолт”-ыг 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч М-Си-Эс Кока-Кола компани, Спрайт брэнд, “TLG 13” ТББ хамтран 8 дахь жилдээ зохион байгуулсан “Спрайт Супер Лиг”-ийн тэмцээний бүх оддын тоглолтонд энэ удаа сонирхогчдын лигийн 24 багаас шилдэг 30 тоглогч шалгарч, зүүн болон баруун бүсэд хуваагдан хурд хүчээ сорьсон юм.
“Спрайт - Бүх Оддын Тоглолт” залуусын сэтгэлд хүрч сайн үйлсээр үргэлжлэв


Шувтрагын тоглолтонд 50:46 онооны давуугаар Н.Гантөмөр дасгалжуулагчтай баруун бүсийнхэн ялалт байгуулж аваргын цом, 3 сая төгрөгийн шагналын сангийн эзэн боллоо. Аврага багийн тамирчид мөнгөн шагналаасаа сайн үйлс бүтээх санаачилга гаргаснаар Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Нярай судлалын эрчимт эмчилгээний тасагт салиа соруулагч аппарат 5 ширхэг, утагч аппарат 1 ширхэгийг авахад зориулж 1 сая төгрөг хандивласан байна.



Түүнчлэн тэмцээний үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг нийт 14 оноо багтаа нэмж, самбараас 12 удаа бөмбөг авсан “Хасу Мегаватт”-ийн тамирчин н.Цэрэнбат хүртсэн бол цагариган дээрээс довтлох тэмцээнд “Ардын бүргэдүүд”-ийн тамирчин Х.Ивээл, гурван онооны шидэлтийн тэмцээнд “Монголианс”-ийн тамирчин Ц.Борхүү, ур чадвар тэмцээнд “Капитал шонхор”-ийн тамирчин н.Оргилболд, “Нейши Трейд”-ийн тамирчинн Буянтүмэн нар ялагчаар тодорчээ. Мөн багийн тэмцээний ялагчаар “Монголианс” шалгарч тус бүр “Спрайт” цом, багц бэлэг, 500 мянган төгрөгийн эзэд болсон байна.

Танхим дүүрэн үзэгчидтэй “Спрайт Супер Лиг – Бүх Оддын Тоглолт”-ын завсарлагаар  залуусын сонсох, дууриан бүжиглэх дуртай “LUMINO”, “REC’ON” болон “Sun Dance” хамтлаг “Эрүүл, идэвхитэй амьдрал”-ыг уриалан хит уран бүтээлүүдээрээ бэлэг барьсан юм.

























Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.