Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Норвегийн загасчин Бьорн Фриланд (Bjoern Frilund) багаасаа загасчилж эхэлсэн боловч, ийм сонирхолтой олдворуудыг анх удаа л олоод байгаа гэнэ. "The Local" сэтгүүлд өгсөн ярилцлагандаа тэрээр: "Сагамхай загасан дотроос улбар шар хиймэл эрхтэн олоод би ихээхэн гайхсан. Надтай өмнө нь ийм зүйл тохиолдож байгаагүй учир би ихээхэн цочролд орсон” -хэмээн хэлжээ.
Түүний хэлж байгаагаар: "5кг жинтэй сагамхай загас улбар шар өнгийн зүйлийг наймаалж хэмээн андууран идсэн бололтой. Гэхдээ л энэ олдвор надад үнэхээр гайхалтай бас сонирхолтой санагдаж байна" -гэжээ.
“Ямар арга замаар хиймэл бэлэг эрхтэн усанд орж, загасны гэдсэнд орсон нь бас хачирхалтай. Магадгүй нэгэн эмэгтэй аялаж явах үедээ хэрэглэж байсан болов уу. Замдаа тэрээр хамтрагч олоод хиймэл бэлэг эрхтнийг хаясан эсвэл хиймэл бэлэг эрхтэн таалагдаагүй нь улмаас хаясан байх магадлалтай” -гэж Бьорн ёжлонгуй ярьсан байна. Энэ сонирхолтой олдвороо тэрээр яахаа мэдэхгүй байгаа боловч шинэ хобби нь болж магадгүй гэнэ.