Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Нүцгэн гүйх
Их сургуулийн уламжлалуудын хамгийн утгагүй нэг зүйл нь нүцгэн гүйлт байдаг байна. Хэдийгээр үүнийг хууль бус хэмээн үзэж байсан ч, сүүлийн үед сургуулийн удирдлагууд хүлээн зөвшөөрч, оюутнуудынхаа аюулгүй байдлыг хамгаалахын тулд цагдаа, харуул хамгаалалтын албаныхныг хүртэл дуудан ажиллуулахад бэлэн байх болжээ. Энэ үйл ажиллагаа сургуулийн номын санд, дотуур байр, оюутны хотхонд гээд л хаа сайгүй болдог байна. Мэдээж бүх оюутнууд чармай нүцгэн гүйдэггүй боловч, зарим нэг нь ингэж гүйх зоригтой байдаг гэнэ.
2. Орилох
Энэ уламжлалын ачаар оюутнууд стрессээ тайлж чадах нь ээ. Шалгалтын долоо хоногийн үеэр оюутнууд нэлээд бачимддаг учир энэ арга хэмжээг зохион байгуулдаг байна. Оюутнууд дотуур байрныхаа цонхоор орилж, чарлаж дотроо хуримтлагдсан бүх сөрөг энергийг ийнхүү гаргах боломжтой байдаг гэнэ.
3. Нуур руу харайх
Огайогийн Их Сургуулийн оюутнуудын ихэнхи нь хөл бөмбөгийн шүтэн бишригчид байдаг байна. Мичиганы Их Сургуулийн багийнхантай өрсөлдөх тэмцээний өмнөхөн тэд 11 сарын шөнөөр хүйтэн нуурын усанд шумбадаг аж. Тэд бөөнөөрөө дуу аялан зоригтой гэгч нь нуурын хүйтэн усанд ордог байна.
4. Далайн аварга сэндвич
Барнардын коллежид хоолтой холбогдолтой нэгэн сонирхолтой уламжлал байдаг байна. Жил бүрийн намар оюутнууд цуглаж, 210 метрийн урт сэндвич хийдэг аж. Гэхдээ энэ тоо жил бүр 30 сантиметрээр нэмэгддэг байна.
5. Эгги галын наадам
"Эгги" гэж Техасын Их сургуулийн A&M коллежид хөдөө аж ахуйн чиглэлээр суралцдаг оюутнуудыг хэлдэг байна. Эгги галын наадам нь маш аюултай учир албан ёсоор зөвшөөрөгдөөгүй аж. Хориотой бүхэн хүмүүсийн анхаарлыг ихээхэн татдаг учир оюутнууд гадуур энэ наадмыг зохиох болсон байна. Харамсалтай нь 1999 онд галын наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлын үеэр 12 хүн нас барж, 27 хүн гэмтсэн байна. Харин одоо энэ наадмыг илүү аюулгүй, оюутны хотхоноос гадуур хийх болсон бөгөөд жил бүр 15,000 үзэгчид цугладаг байна.
6. Дуу дуулах
Хамгийн анх Вассарийн коллежийн нэгдүгээр курсийн оюутнууд хамтдаа цуглан, ахлах курсийнхэндээ зориулан дуулж өгдөг байсан байна. Харин одоо өөрчлөгдөж, дуу дуулахын хажуугаар хоорондоо хоол хүнсээр байлддаг болсон. Энэ наадам нь хичээлийн жил эхлэх үед болдог гэнэ. Наадмын үеэр доод курсийнхэн шүлэг, дуу зохиодог бөгөөд ахлах курсынхэн шилдгийг нь шалгаруулдаг байна.
7. Лууны өдөр
Энэ наадмыг жил бүр Архитектурын болон Инженерийн Их Сургуулийнхан хоорондоо зохиодог байна. Архитектурын Их Сургуулийн оюутнууд аварга лууг бүтээж Инженерийн Их Сургуулийн оюутнуудын өөдөөс алхдаг аж. Энэ үед ИИС-ийнхан өөдөөс нь орилж, эсэргүүцдэг байна. Өдөрлөгийн төгсгөлд лууг галд шатаадаг гэнэ.
8. Унаж буй хулуу
Хэллоуины урд өдөр Массачусетийн Технологийн Их Сургуулийн оюутнууд хулуу хаялтын баярыг зохион байгуулдаг байна. Шөнө дундын үед оюутнууд хотхоныхоо хамгийн өндөр байшин болох Грин Билдинг дээр гарч олон тооны хулууг шиддэг аж. Энэ үдэшлэгт зориулан ди-жи урьж оролцуулдаг байна. Мэдээж тэд төрөл бүрийн аймшгийн хувцас, хослол өмсөж хөрш оюутнуудаасаа чихэр нэхдэг аж.
9. Үзмэн амралт
Үзмэн амралт нь эртний үеэс уламжлалтай амралтуудын нэг юм. Дээр үед нэгдүгээр курсийнхэн ахлах оюутнууддаа үзэм өгдөг байсан байна. Учир нь үзэм оюун ухаан төвлөрүүлэхэд ихээхэн сайн хэмээн үздэг байжээ. Харин одоо энэ амралтыг илүү өргөн хүрээтэй тэмдэглэх болсон бөгөөд үдэшлэгийн үеэр сахлын хөөсөөр байлддаг болжээ.
10. Түр хугацааны ёслол
10 сарын сүүлээр Их Британи цагаа өвлийн хувиарт шилжүүлдэг байна. Яг энэ үед Мертоны коллежийн оюутнууд “Түр хугацааны ёслол” хийдэг аж. Тэд албаны хувцас өмсөж, сургуулийнхаа эргэн тойронд цаг хэлбэрийг үүсгэдэг байна. Энэ уламжлал 1971 онд үүсжээ.