Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Германы алдарт "Mansory" олонд алдартай хүлгүүдээсээ танилцуулсаар л... Харин та бүхэнд эдгээр загваруудаас хамгийн шилдэг гэсэн хоёрыг нь сонгож хүргэе. "Mansory Vivere"-ийн үндэс нь "Bugatti Veyron" аж. Капотны хувьд илүү богино болж, бамперийнх нь хэлбэр өөр болсон байна. Салон нь арьсан бүрээстэй болжээ.
2. "Mansory Carbonado GT"-ийн хувьд "Lamborghini Aventador"-ын үргэлжлэл болсон юм. 1600 морины хүчин чадалтай, 2.1 секундын дотор 100 км\цаг хүртэл хурдлана. Хамгийн дээд хурд нь хэд болох нь тодорхойгүй ч 370 км\цаг хүртэл хурдалдаг аж.
3. Швейцарийн "Quant e-Sportlimousine"-ны хүлгийг “nano FLOWCELL AG” гэдэг байна. Далавч мэт хаалгатай бөгөөд хөнгөн жинтэй аж. Цэнэглэхгүйгээр 600 км замыг туулах чадвартай гэнэ.
4. "Aston Martin" үзэсгэлэнд Vantage N430-аар оролцжээ. Өнөөдрийн байдлаар Британийн түүхэн дэх хамгийн хүчтэй хүлгүүдийн нэг болж байгаа. 8 цилиндрийн 4.7 мотортой энэ хүлэг 304 км\цаг хүртэл хурдалж чадна. Мөн 4.7 сек-ын дотор 100 км\цаг хүрнэ.
5. Ирээдүйд бий болох "Wazuma GT" нь зөвхөн өөрийн өвөрмөц загвараараа төдийгүй, хүчээр бусдаас онцгойрон ялгарч байгаа гэнэ. 980 кг жинтэй тэрээр 375 морины хүчин чадалтай бөгөөд үнийн хувьд 25,000 доллар байх аж.
6. Hyundai компани "PassoCorto" спорт хүлгийг танилцуулсан бөгөөд хөдөлгүүр нь урд хэсэгтээ бус харин хойд хэсэг рүүгээ илүү чиглэсэн байгаа аж. 270 морины хүчин чадалтай, 1.6 литрийн хөдөлгүүртэй. Жингийн хувьд 840 кг юм байна.
7. Volkswagen-тэй хамтрагч байгууллага болох Italdesign Giugiaro компани "Clipper MPV" загварыг танилцуулжээ. 6 хүний суудалтай энэ хүлэг тус бүр 149 морины хүчин чадалтай хоёр цахилгаан хөдөлгүүртэй. Хамгийн ихдээ 204 км\цаг байх бөгөөд цэнэг нь 540 км-т хүрэх юм байна.
8. Honda-ийнхан харин шинэхэн концепт болох "Civic Type R"-ийг танилцуулсан аж. Хөдөлгүүрийн хувьд 280 морины хүчин чадалтай бөгөөд дизайнерууд далавч, агааржуулалт гэх мэт зүйлүүд дээр нэлээд анхаарал хандуулсан байна.
9. Германы Audi компанийхан "TT Quattro Sport" концептийг танилцуулсан бөгөөд уг хүлэг нь 1344 кг-ийн жинтэй, 414 морины хүчин чадалтай, 2.0 литрийн хөдөлгүүртэй аж. 3,7 секундэд 100 км\цаг хүртэл хурдлах боломжтой юм байна.
10. 3D принтерийн тусламжтай хийсэн концептыг та харж байна. "EDAG Genesis"-ийн үндсэн материал нь карбон бөгөөд зөвхөн кузовыг харуулсан болно. Германчууд ирээдүйн машины кузовын загварыг харуулахыг зорьсон энэ юм.