“IF DESIGN 2014”-өөс LG G FLEX алтан медаль хүртэв

2014-04-01, 17:20
7,553
Загварын салбар дахь дэлхийн хамгийн нэртэй шинжээчид LG-ийн шинэ бүтээгэдэхүүнүүдийн давуу талыг хүлээн зөвшөөрч байна.
“IF DESIGN 2014”-өөс LG G FLEX алтан медаль хүртэв


Сөүл, 2014 оны 3-р сарын 3 ― Загварын салбарын шагнал гардуулах олон улсын ёслолын iF Design Awards ажиллагаан дээр LG Electronics (LG) компани нь ахин анхаарлын төвд байлаа. Шагнал авсан 75 бүтээлийн дундаас алтан медаль авсан LG G Flex-ийг оролцуулаад 2014 онд LG компаний 26 бүтээгдэхүүн шагнал авсан. Үүнээс гадна,  компаний ULTRA HD TV телевизор мөн смартфон G2 нь өндөр үнэлгээ авсан билээ. Загварын салбарт шинэлэг санаа болон сайн чанарыг үзүүлсэн бүтээгдэхүүнд зориулсан энэ жилийн олон улсын iF International Forum - ын ёслол, шагналын үйл ажиллагаа нь 4600 гаруй хүний анхаарлыг татсан байна.  

“Бүтээгдэхүүний загварын салбарт тэргүүлэх үйлдвэр болохын тулд LG энэ тал дээр ихээхэн анхаарал хандуулсан” хэмээн LG компаний технологийн салбарын тэргүүн, доктор Скот Анн хэлсэн байна. “Үүнд хүрэхийн тулд шинжлэх ухаан, судалгааны хэлтэс хамгийн эхлээд загвар дээр хичээнгүйлэн ажилладаг. Өөрсдийн бүтээгдэхүүнүүдэд шинэлэг загварыг шингээн, тэдэнд сэтгэл татах үзэмж болон өнгө оруулахын зэрэгцээ эцсийн хэрэглэгчтэй хамгийн ихээр ойртуулахад бидний хүсэл эрмэлзэл оршино.”

LG G Flex нь загварын болон инженерийн шийдлийн салбар дахь LG-ийн давуу боломжуудыг харуулсан хосгүй загвартай. Гар утасны босоо байрлалын дагуу хотойлгосон, G Flex смартфоны 6-н инчийн дэлгэц нь хүний нүүрний тойргийг дуурайсан тул, дууны динамик болон микрофон нь чих ба аманд ойр байрлах бөгөөд энэ нь уг смартфоныг ашиглахад илүү тааламжтай болгодог. Үүний зэрэгцээ хотгор хэлбэр нь смартфоныг гартаа барихад тун эвтэйхэн байлгадаг. Смартфоны интерфейст энэхүү шинэ аргыг ашигласан учраас G Flex нь iF Design Awards-ийн шүүгчдэд эерэгээр үнэлэгдсэн юм. Учир нь энэхүү смартфоны удирдлага нь корпусын ар талд байрлахын зэрэгцээ хотгор дэлгэцийг амжилттай ашигласан байна. Дээр дурдсан үзүүлэлтүүд нь смартфоны чанар болон эргономикт сайнаар нөлөөлж түүнийг ашиглахад хялбар болгожээ.

iF-ийн шүүгчид загварын үзүүлэлтүүд болон инновацийн өндөр түвшний төлөө LG G2 смартфоныг сайшаасан юм. Тухайлбал, дэлгэцийг түгжих болон дууны түвшинг удирдах системийн товчлуурууд корпусын ард байрладаг юм. Корпусынх нь хажуу талаар товчнууд байхгүй дэлхийд цорын ганц смартфон бөгөөд G2-ийн хосгүй хэлбэрийг зөвхөн түүний бүтээмжтэй л харьцуулж болох юм. Өнгөрсөн онд G2 нь Өмнөд Солонгост Good Design хэмээгдэх Ерөнхийлөгчийн шагналыг хүртсэн. Энэхүү шагнал нь загварын салбарын дээд шагнал юм.  

LG ULTRA HD (65LA9700) загвар телевизор нь гоёлын гол элемент болсон CINEMA SCREEN буюу дэлгэцийг хязгааргүй мэт харагдуулах загвар болон гайхалтай нимгэн хүрээ бүхий корпустай бөгөөд түүний гайхалтай боломжууд нь iF-ийн шүүгчдэд ихээхэн сэтгэгдэл төрүүлсэн. Телевизор унтарсан үед өөрөө хураагддаг 4.1 сувгийн дуун системийг LG бас давхар оруулсан. Дууны энэхүү ухаалаг загвар бүхий систем, чанарын өндөр түвшний дуу зэрэг нь  LG 65LA9700 загварын телевизорыг хамгийн загварлаг зурагт болгож байна.

iF Design Awards 2014 дээр хүлээн зөвшөөрөгдсөн LG-ийн бусад бүтээгдэхүүнүүд:
-     Дууны систем SoundPlate™ (модель LAP340) нь, орчин үеийн хамгийн сайн телевизоруудын доор байрлуулж болохоор минималист шийдлийн нимгэн хавтгай корпусаар хүрээлэгдсэн дууны гайхалтай систем.

-      Дууны панель Sound Bar (NB5530 загвар) нь дөнгөж 35мм өндөртэй, зочны өрөөний ямар ч засалтай нийцэх хар ба мөнгөлөг өнгийн дээд зэргийн гадаргуутай бас хэт нимгэн гадаргуутай.

-     34-инчийн IPS 21:9 өргөн дэлгэцийн монитор (34UM95 загвар) нь тунгалаг, бараг харагдахгүй Crystal Float Stand суурь ба CINEMA SCREEN хүрээгүй корпустай.

-     Маш нимгэн зөөврийн компьютер (13Z940 загвар) нь 1кг-аас бага жинтэй, цэвэр минималист загварыг тооцоолон хийгдсэн бөгөөд маш нимгэн, дөнгөж 4.4мм хүрээтэй.

-     ARTCOOL Stylist Inverter V (A12IWK загвар) агаар цэвэршүүлэгч (кондиционер) нь онцгой сэтгэгдэл төрүүлэх LED гэрэлтүүлгээр хүрээлэгдсэн бөгөөд агаарыг бүх чиглэлд эзлэхүүнээр тараах функц болон чимээ багатай, хэмнэлттэй ажиллах системтэй.

-     ARTCOOL Slim Inverter V (CA12RWK загвар) агаар цэвэршүүлэгч (кондиционер) цахилгаан эрчим хүчний зарцуулалтыг идэвхтэй удирдах   Active Energy Control, экран Energy Display мөн агаарыг ионжуулах Plasmaster Ionizer Plus технологи зэрэг сайжруулагдсан технологиор хангагдсан бөгөөд эрүүл мэндэд анхаарал хандуулсан үзүүлэлтүүдийн зэрэгцээ цахилгаан эрчим хүчний зардлын хамгийн үр дүнтэй харьцааг хослуулсан хэрэгсэл юм.

# # #

LG Electronics компаний тухай
LG Electronics, Inc (KSE: 066570.KS) компани нь гэр ахуйн техник, хөдөлгөөнт холбоо болон хэрэглэгчийн электроникийн зах зээл дээрх инновацийн технологийн зохион бүтээгч бөгөөд дэлхийн лидер мөн. LG компани нь  дэлхий даяар нийт 113 офис, 87000 ажиллагсадтай. LG-ийн нийт худалдааны эзлэхүүн нь 2013 онд 53.10 тэрбум ам.доллар байсан (58.14 их наяд солонгос вон) юм. LG компани нь Home Entertainment, Mobile Communications, Home Appliance, Air Conditioning, Energy Solution ба Vehicle Components гэсэн таван салбартай бөгөөд хөргөгч, угаалгын машин, агааржуулагч, холбооны төхөөрөмжүүд болон LED телевизорын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг юм. LG Electronics нь ENERGY STAR ®-ийн 2012 оны Түнш байгууллага юм.



 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.