Аймшигт “галан хуй”

2014-03-31, 23:19
14,409
Эдгээр галан хуйг янз янзаар нэрлэх нь бий. Галын эргүүлэг, галан хуй гэх мэт. Энэ байгалийн ховор үзэгдлийн гэрэл зургийг дарах нь битгий хэл харсан хүн ч ховор байдаг байна. Ховорхон тохиолдох энэ үзэгдэл зарим тохиолдолд хэтэрхий аюултай байх нь ч бий. Ингээд байгалийн өвөрмөц үзэгдлийн дүр зургийг харцгаана уу.
Аймшигт “галан хуй”

Агаарын даралт болон салхины онцгой нөлөөллөөр галан хуй болж хувирдаг. Газар дээрх гал хуй болсноор хэдэн километрийн өндөр хүртэл босдог байна. Азаар энэ тохиолдол төдийлөн удаан үргэлжилдэггүй. Ихэвчлэн босоо багана хэлбэрийн хуй болдог аж.

www.caak.mn

Галан “торнадо” өвөрмөц бөгөөд заримдаа галны дээд хэсэг нь тусгаарлагдаж, үзүүштэй зүйл болдог байна. Зарим галан хуй нь хэдэн км хүртэл өндөрт гардаг бөгөөд 160 км\цагийн хурдтайгаар 15 минутын турш үргэлжилж байжээ.

www.caak.mn

Японы газар хөдлөлт. 1923 онд болсон галан хуй нь 40 мянга орчим хүний амийг 20 хүрэхгүй минутын хугацаанд авч одсон байна.

www.caak.mn

1920 онд цахилгаан цахиснаас болж АНУ-ын Калифорни мужийн Сан-Луис-Обиспо шатагч бодисны үйлдвэрт гал гарчээ. Үүнээс болоод галан хуй үүссэн бөгөөд 4,5 км газрыг бүрхэж, олон байшин шатсан түүхтэй юм байна.

www.caak.mn

Энэ гайхалтай зургийг Австралийн гэрэл зурагчин Крис Тангей дарсан байна. Галан хуйнаас хог хаягдан унаж байгаа нь үнэхээр сонирхолтой.

www.caak.mn

Хэдийгээр галан хуйг харахад сонирхолтой ч, маш аюултай юм.

www.caak.mn

Невада мужийн Блэк Рок хэмээх цөлд "Burning Man" наадам болдог.

www.caak.mn

"Burning Man" наадмыг дуусахад салют буудаж тэмдэглэдэг бөгөөд аварга мод болон модон бүтээлүүдийг асаахад их галан хуй үүсдэг байна.

www.caak.mn

Орегон муж. Энэ бол 2013 оны америкийн хамгийн шилдэг зураг болсон юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан энэ зураг нь галын аюулыг хамгийн сайн харуулж чадсан аж.

www.caak.mn

"Галан хуй" үүсэх үеэр гал унтрааж буй ажилтан.

www.caak.mn

Ойн түймрийн үеэр үүссэн галан хуй.

www.caak.mn
Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()