Эгэл нүүдэлчин амьдралд Энгүй гайхамшиг нуугдмой

2014-03-27, 18:29
13,360
Өмнөх зууны соёл, эгэл нүүдэлчин амьдралын гайхамшгийг Монгол ноолуураар илэрхийлсэн 2014 оны Хавар зуны шинэ коллекци худалдаанд гарлаа.
Эгэл нүүдэлчин амьдралд Энгүй гайхамшиг нуугдмой


Уламжлалт хээ угалз, нүүдэлчдийн соёлын гайхамшгийг илэрхийлсэн тансаг коллекцийг та бүхэндээ толилуулж байна.

Дизайнерын ур ухаан, техникийн өндөр хүчин чадал, оёдолчдын уран гараар бүтсэн 2014 оны Хавар, зуны шинэ коллекци нь үндэсний гэх цоо шинэ эрч хүч, шинэ мэдрэмжийг илэрхийлэх бөгөөд ацтек, трибал гэх мэт уламжлалт хээ болон  Монгол үндэсний хээ угалзыг  калейдоскоп болон уусгалттай болгож принтерлэсэнээрээ илүү шинэлэг болжээ.

Өнгөний хувьд мөн л хавар, зун цагийг илэрхийлэх тод болон завсрын өнгүүдийг сонгосон бол загвар нь дахин давтагдашгүй содон.

Та энэхүү коллекцийн загваруудаар гангарч хавар, зун цагийн эрч хүч, шинэлэг бүхнийг мэдрэхийг хүсвэл “Говь”-ийн салбар дэлгүүрүүдийг зориорой.

Онлайн хаяг: www.facebook.com/GobiCashmere/























Манай албан ёсны дэлгүүрүүд.



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.