Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Фугу загас
Албан ёсны зөвшөөрөлгүйгээр энэ загасаар хоол хийх, худалдаалахыг хориглодог байна. Учир нь Фугугийн хайрс болон дотор эрхтэнд "тетродотоксин" хэмээх хорт бодис байдаг бөгөөд амьсгалын багтраа өвчин үүсгэх магадлалтай байдаг гэнэ. Харин Японд хорио нь аль хэдийн тавигдчихсан байна.
2. Аки
Лийрэн хэлбэрт энэ жимсийг АНУ руу оруулах, худалдаалахыг хориглодог байна. Аки нь Ямайкагийн үндэсний жимс бөгөөд "гипоглицин" хэмээх хорыг агуулдаг гэж үздэг. Энэ хор нь ухаан балартуулах хор уршигтай юм байна.
3. Абсент
20-р зууны эхэн үед абсентыг худалдаалахыг хориглож байсан ч, 1997 оноос маш чанга хатуу хяналтын дор оруулж ирэхийг зөвшөөрсөн байна. Учир нь абсентад агуулагддаг ургамал нь хий юм харуулах, донтуулах зэрэг үйлчилгээг үзүүлдэг гэнэ.
4. Түүхий сүү
Америкийн 20 гаруй хотод түүхий сүү зарахыг хориглодог байна. Хэдийгээр 19-р зуун хүртэл түүхий сүү худалдаалахыг зөвшөөрч байсан ч элдэв төрлийн нян, халдварт өвчнөөс хамгаалахад чиглэгдсэн байдаг аж.
5. Гахайн цусаар хийсэн хоол
Энэ нь Тайваны уламжлалт хоол бөгөөд цагаан будаа болон гахайн цуснаас бүтсэн юм байна. Ийнхүү хориглох болсон шалтгаан нь эрүүл бус, ариун цэврийн шаардлага хангаагүй хоол хэмээн үздэг гэнэ.
6. Фуа-гра
2006-2008 оны хооронд Чикагод фуа-гра буюу шувууны элгээр хийсэн хоолыг зарахыг хориглож байсан байна. Тухайн шувууг нядлахын 8 хоногийн өмнө их хэмжээний эрдэнэ шишийн нухаш өгдөг бөгөөд ингэж хооллосноор шувууны элэгний хэмжээ 10 дахин нэмэгддэг аж. 2012 онд амьтдыг хүчээр хооллохыг хориглосон хуулийг Калифорнид гаргажээ.
7. Хаггис
Хаггисыг хориглох болсон шалтгаан нь орцонд нь хонины уушги ордог явдал юм. Харин Америкь бусад дотор эрхтэнгүүдийг хоолонд хэрэглэж болно гэж үздэг байна.
8. Марцу бяслаг
Пекорино нэрт бяслагаар хийгддэг энэ бяслагийг энгийн бяслагаас илүү урт хугацаагаар байлгадаг байна. Ийнхүү бараг л хөгзөртөл нь байлгадаг бөгөөд дотор нь авгалдай үрждэг аж. Зарим хүмүүс авгалдайг хаядаг бол зарим нь авгалдайтай нь хамт иддэг байна.
9. Шар хөмрөг шувуу
Европын орнуудад энэ шувуудыг хуулиар хамгаалдаг. Харин АНУ-д шар хөмрөг шувууг нууцаар оруулж ирэхийг гэмт хэрэг хэмээн үздэг. Амт сайтай учир хоолонд их хэмжээгээр хэрэглэдэг байсан бөгөөд коньякаар амтлан бүхлээр нь шардаг байжээ.
10. Алгана загас
1986 оноос хойш Алгана загас агнахыг хориглосон байна. Алгана загасаар хийх хоолны нэр төрөл нэмэгдсэнээр загасны тоо эрс багассан учир ийнхүү агнахыг хориглосон аж.
11. Аварга загасны сэрвээ
Аварга загасны сэрвээгээр хийсэн хоол нь тансаг зэрэглэлийн хоолонд багтдаг учир загасчид их хэмжээгээр агнаж сэрвээг нь ашигладаг байсан байна.
12. Адууны мах
Америкт хоолонд ашиглах зориулалтаар адууг нядлахыг хориглодог гэнэ. Гэхдээ зарим малчид адууг нядалж, бусад орон руу экспортлодог байна. Тиймээс 2010 онд хуулийг үргэлжлүүлэн сахих талаар шийдвэр гарчээ.