Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Лондонгийн хос 2012 оны 4-р сард Шинэ Зеландаас гараагаа эхлэн, хос-дугуйныхаа дөрөөг жийн 674 өдрийн дотор гурван тивийг гаталсан байна.
Хөгжилтэй нь, 32 настай Тернер бүсгүй урьд нь хэзээ ч дугуй унаж
байгаагүй. Харин одоо тэдний "Хуч" (Том Хэнксоны гол дүрд нь тоглосон
«Тернер ба Хуч» киноны "Hooсh" нохой) гэж нэрлэсэн найдвартай "тандем"
дугуйгаа унаж сурах нилээд хэцүү асуудал тулгарсан байна.
Айхыг мэддэггүй хосууд халуун орны ой ширэнгэ, цөл, үер, газар хөдлөлтийг даван туулж, эцэст нь нэг юм Их Британы газар нутаг дээр гишгэжээ.
Тэдний зам: Шинэ Зеланд, Австрали, Малайз, Индонез, Тайланд, Лаос, Камбож, Вьетнам, Хятад, Кыргыз, Казахстан, Узбекистан, Туркменистан, Турк, Грек, Итали, Франц зэрэг орнуудын дундуур гарчээ.
Тэднийг Девоны гүнлэгийн Плимута (Plymouth) боомтод ирэхэд хамаатан садан, найз нөхөд нь алга ташин угтжээ.
“Тэднийг замдаа гарахад нь: аялал хоёр долоо хоног үргэлжилсэн ч бай, гэртээ заавал хамдаа ирдэг юм шүү гэж нэг л зөвөлгөөг би тэдэнд өгсөн.”-гэж зогсоол дээр тэднийг хүлээж байсан Тернерийн эцэг Иан сэтгэл нь догдлон ярьсан байна.
“Тэднийг замдаа гарахад нь: аялал хоёр долоо хоног үргэлжилсэн ч бай, гэртээ заавал хамдаа ирдэг юм шүү гэж нэг л зөвөлгөөг би тэдэнд өгсөн.”-гэж зогсоол дээр тэднийг хүлээж байсан Тернерийн эцэг Иан сэтгэл нь догдлон ярьсан байна.
Адал явдал хоёр жил үргэлжилсэн байна. Дугуйгаар говь цөл, халуун орны ой ширэнгэ, хот суурингууд, дээрээс нь цаг агаарын таагүй байдал, тэнэмэл чоно, нохдын улих хуцах, бас усны үер, газар хөдлөлтийг даван туулах нь тэдэнд амаргүй байсан нь мэдээж юм.
Тэдний аялал гэнэтийн санамсаргүй явдлаар дүүрэн байлаа. Замдаа тэд зочломтгой, сайхан сэтгэлтэй янз бүрийн олон хүмүүстэй таарч байсан байна.
Хосуудтай таарсан хүмүүс: "Бид бүгд Кэт, Стив хоёрыг хараад үнэхээр бахдаж, тэднийг харсандаа маш их баяртай байна."- хэмээн ярьсан байна.
Тэдний 30,500км үргэлжилсэн энэ толгой эргэм аялалын зам нь «Practical Action» буяны санд зориулан мөнгө босгоход давхар чиглэгдсэн байна. Энэ хугацаанд тэд нэг биш удаа нийтдээ 250км өндөрлөг газруудыг даван туулахад хүрч байсан бөгөөд энэ нь Эверестэд 28 удаа гарсантай адил юм.
34 настай Стив Тернер Камбожад аймшигтай халуун наранд цохиулсан бол, Кэт Австралид төмөр замын зам хөндлөн гарч байгаад толгойгоо гэмтээж байжээ.
34 настай Стив Тернер Камбожад аймшигтай халуун наранд цохиулсан бол, Кэт Австралид төмөр замын зам хөндлөн гарч байгаад толгойгоо гэмтээж байжээ.
Өнгөрсөн оны 6 сард Хятадын Динси (Dingxi) хотод тэднийг очиход 95 хүн амь үрэгдсэн газар хөдлөлт болсон байлаа. Энэ хаалттай улсын эрх баригчид ямар нэгэн шалтгаанаар тэднийг ашиглахыг оролдож байсан байна.
“Кыргызстан түүний хувьд их сайхан сэтгэгдэл төрүүлсэн.”-гэж Стив хэлсэн байна.
«Бидний
хувьд энэ бол цоо шинэ зүйл байсан. Бид урьд нь энэ орны тухай хэзээ ч
сонсож байгаагүй учраас юу хүлээж байгааг мэдэхгүй байлаа. Бид бүүр
нэрийг нь ч зөв хэлж чадахгүй байсан. Уулс нь бидний сэтгэлийг их
хөдөлгөсөн, морьтон нүүдэлчид маш найрсаг байсан, тэдний өвлийн гэрээ
хэрхэн барихыг харах маш сонирхолтой байсан бөгөөд бид чинь өөрсдөө
оддын дор нам гүм, анир чимээгүйд майхандаа хонодог байлаа
Чиргүүлтэй том хос-дугуйтай бид хоёрын явж буй байдал таарсан хүмүүсийг ихэд зугаацуулдаг байлаа. Хүмүүс бидний аялалын талаар ихэд сонирхон асууж байсан.
Итгэнэ үү, үгүй юу өөрсдөө л мэдэх хэрэг, гэхдээ хүмүүс ихэвчлэн уриалгахан, эелдэг байсан. Хажуугаар өнгөрч явсан машины цонхоор бидэнд заримдаа шоколад эсвэл хүйтэн ундаа өгч, бидэнтэй эелдэгээр мэндэлж, заримдаа бүр гэртээ урьж гайхалтай сайхан хоолоор дайлдаг байсан.» - хэмээн Стив нэмж ярьсан юм.