Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Kabc-TV-ийн сурвалжлагчдад хандан Конрад Лайтнер болон түүний эхнэр Женнифер нар хэлэхдээ: "3 настай хүүг цонхон дээрээ зүүгдсэн байх үед нь бид гудсаа гаргаж байсан бөгөөд хүүхэд уйлах чимээг сонсоод дээш хартал, хүү утсанд орооцолдсон байдалтай байсан.
911–ийг дуудаж байх агшинд, Конрад хүү унасан бөгөөд уналтыг зөөллөхийн тулд гудсаа шидсэн" -гэжээ. Ингээд азаар амьд гарсан хүүгийн гэр бүлийнхэнтэй холбогдож, хүүг эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэрээр ямар ч гэмтэл бэртэл аваагүй байна.
"Энэ үнэхээр төсөөлөшгүй зүйл байсан юм. Бид энэ бүхэн бодит байдал дээр тохиолдож байгаа гэдэгт огт итгэж чадаагүй" -хэмээн Женнифер Лайтнер хэлжээ.
“Харин би өөрийгөө энэ зүйлийг хийж чадсан гэдэгт итгэхгүй байна. Яг л кино үзэж байгаа мэт санагдаж байсан” -хэмээн Конрад Лайтнер хэлсэн байна.
Хүүг аварсан Конрад Лайтнер (голд нь), эхнэр Женнифер Лайтнер болон гал унтраагчын хамт.
“Хүүгийн амийг аварч чадсандаа маш их баяртай байна. Миний оронд хэн ч байсан ингэх байсан биз” -хэмээн Конрад Лайтнер нэмж хэлсэн байна.
Хүүгийн амийг аварсан ор.