Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
"Аспергер" (аутизмын нэг хэлбэр) өвчтэй 11 настай хүү сандландаа гацан мултарч чадахгүй болжээ. Түүний багш Николь Маквей хүүд туслахын оронд утсаа аван, "яаж ийшээ орсон юм, эвгүй байна уу?" гэх зэргээр асуун, шоолж инээн бичлэг хийсэн байна. Зураг авч байх үед танхимд бас сургуулийн захирал Майкл Эллис байсан ч ямар ч арга хэмжээ аваагүй байна.
Аз болж хэсэг хугацааны дараа сургуулийн ажилчин ирж хүүг сандалаас салгасан байна. Багш эмэгтэй дараа нь уг бичлэгийг сургуулийн хамт олондоо тарааж, ангийнхаа сурагчдад үзүүлжээ.
Одоогоор сургуулийн захиралыг нь ажлаас халсан байна. Харин сургуулийн бусад багш нар Николь Маквейг дэмжсэн учир, ангийн багш нь хичээлээ заасаар байгаа гэнэ.