Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Медал хүртсэний урамшуулал болгож энэ удаад Оросын удирдлагууд Мерседес машиныг бэлэглэсэн бөгөөд алтан медал хүртсэн тамирчинд 5 сая 300 мянган рублийн үнэтэй GL төрлийн, мөнгөн медалтангуудад 3 сая 60 мянган рублийн үнэтэй ML, харин хүрэл медалийн эздэд 2 сая 150 мянган рублийн үнэтэй GLK төрлийн хүлгүүдийг өгчээ.
Сүүлийн хоёр жилийн Олимпийн шагналтангуудад Audi болон BMW бэлэглэж байсан байна.
Машины түлхүүрийг Ерөнхий сайд Дмитрий Медведев өөрөө гардуулан өгсөн аж. Ялангуяа тэрээр хамгийн балчир тамирчид болох 15 настай Юлия Липницкая болон 17 настай Аделина Сотниковад ихээхэн анхаарал хандуулж байсан боловч залуу охид маань одоохондоо жолоо барих болоогүй байгаа бололтой.
"Ингээд охидыг шинэхэн Мерседес хүлгээ яах вэ?" хэмээн асуухад:
Юлия: Би өөрөө машин барихыг хүсэж байгаа ч 18 хүртлээ ээждээ бариулна гэжээ. Харин Аделинагийн хувьд жилийн дара жолооч болох боломжтой учир өөртөө хадгалахаар шийдсэн байна.