70-аад оны хамгийн хүсэмжит эмэгтэй маань ёслолын ажиллагаанд задгай энгэртэй, гялтгар хар даашинзтай ирсэн байна. Playboy-н экс модель одоо ч гайхалтай сайхан харагдаж байна. « Би байнга л хоолны дэглэм барьдаг, үүнийгээ би үзэн яддаг. Би 60 настай байхдаа маш аз жаргалгүй байсан, бүх юм дууссан гэж би бодож байгаагүй, гэвч... одоо би өөрийгөө илүү хүлээн зөвшөөрч байгаа.»-гэж жүжигчин эмэгтэй ярьжээ.
Ракель гоо сайхны салонаас гарч явахдаа авахуулсан зураг. 2014 оны 2 сарын 18, Лос-Анджелес.
Ракель 66 насандаа “Mac” гоо сайхны бүтээгдэхүүний
“нүүр царай” болж байв. 10 жилийн өмнө түүнээс 15 насаар залуу дөрөв дэх
нөхрөөсөө салсан бөгөөд одоо залуу эрчүүд түүний сонирхолыг татдаггүй
хэмээн ярьдаг ажээ. 1970-аад онуудад түүний гадаад төрх, нэр алдар нь
жүжигчин бүсгүйг Playboy-н нүүрэнд гаргасан бөгөөд Уэлчийг «1970-аад
оны хамгийн хүсэмжит эмэгтэй»-ээр шалгаруулж байжээ.
Секс-символ
гэдэг статусийг нь түүний тоглосон «Гайхалтай аялал», «МЭӨ сая жил»
(1966 он) киноны дүрүүд нь бататгаж өгчээ. Түүний дараагийн дүрүүд
амжилт олоогүй юм. Учир нь тачаангуй жүжигчинг нухацтай дүрд тоглоход
үзэгчид хүлээж аваагүй байна.
Гэхдээ «Шадар гурван цэрэг» (1974 он) киноны Констанция Бонасьений дүрд тоглон, «Алтан бөмбөрцөг» шагналын эзэн болж байв.
Наснаасаа айх хэрэггүй: «Энэ бол зөвхөн амьдралын шинэ бүлэг»- хэмээн
Ракель хэлсэн байна. Бие галбир хэвээр хадгалах тухайд дурьдахад,
“Үргэлж эрүүл амьдралын хэв маягийг дэмжигч байсан, одоо ч долоо хоногын
зургаан өдөр нь йог, хүчний дасгалуудаар хичээлэлдэг, эрүүл хоолоор
хоололдог.”- гэж 53 настай хүү, 51 настай охины дөрвөн удаа салсан ээж
ярьж байна.
Түүний залуу насны зургууд.