10 сая долларын үнэтэй алтан зооснууд олжээ

Америкийн Калифорни мужид 10 сая долларын үнэ хүрэх эртний алтан зооснууд олджээ. ABC сувгийн мэдээлж байгаагаар нэгэн хосууд гэрийнхээ хажууд байх цэцэрлэгт хүрээлэнгээр нохойгоо салхилуулж явангаа модны доор булсан хувинг олсон байна. Ингээд хувинг гаргаж үзэхэд, маш нарийн өрж хийсэн эртний зооснууд байсан аж.
10 сая долларын үнэтэй алтан зооснууд олжээ

Хувинд 1.4 мянган зоос байсан байна. Зоос цуглуулагч Дэвид Холлын үзэж байгаагаар зарим нэг зооснууд нь 27 мянган долларын үнэ хүрэх боломжтой гэдгийг баталжээ.
 

“Энэ бол үнэхээр гайхалтай, азтай олдвор юм” -хэмээн бас нэгэн зоос цуглуулагч Дон Кэгин хэлсэн байна. Харин гэр бүлийн хосууд "тэдний нэр болон олдвор олдсон байршлыг битгий зарлаарай"- хэмээн хэлжээ.

 

Зоосны ихэнхийг дуудлага худалдаанд оруулах бөгөөд үлдсэн хэсгийг Америкийн зоос цуглуулагчдын холбоонд өгөхөөр төлөвлөж байгаа гэнэ.















Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()