Оросын шинэ баатар Виктор Ан

2014-02-25, 02:45
22,352
Виктор Ан (Viktor Ahn) Сочигийн Олимпийн наадмаас ОХУ-д нийт 4 медал авчирсан бөгөөд эдгээрийн 3 нь алтан медал байсан юм. Тэрээр сургуульд байхаасаа эхлэн тэшүүрээр хичээллэж эхэлсэн байна. Виктор өдөрт 10 цагийг өөрийн бэлтгэл, сургуулилтанд зарцуулахыг хичээдэг аж.
Оросын шинэ баатар Виктор Ан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Виктор өөрийн Инстаграмм хуудаснаа Олимпийн баярт мөчөөсөө хуваалцжээ. Ингээд 22 дахь өвлийн Олимпийн од болсон Виктор Аны хувийн зургуудаас сонирхоцгооё.

1. Найз бүсгүйн хамт. Одоогийн байдлаар Виктор Ан 6 удаагийн Олимпийн аварга болоод байна.





2. Тэрээр 2011 оныг хүртэл Ан ХёН Су гэх нэртэй байсан бөгөөд Солонгосын иргэн байжээ. Гэмтлийнх улмаас Өмнөд Солонгосийн спортын холбоо буцаан шигшээ багт аваагүй байна. Улсынхаа шийдвэрт гонсойж гомдсон тэрээр ОХУ-ын иргэн болох замыг сонгосон түүхтэй. Зурган дээр Виктор болон Солонгосын тэшүүрийн тамирчин Ким Алан хоёр.



3. 2011 оны 12 сарын 26-нд Оросын иргэн болсон бөгөөд өөртөө "Виктор" хэмээх нэрийг сонгосон бөгөөд “Victory” буюу ялалт гэсэн санааг агуулсан байна. Тэрээр Оросод маш алдартай болохыг хүсэж байсан бөгөөд ийнхүү хүсэл нь 100 хувь биелсэн юм.



4. Оросын домогт тэшүүрчин Лидия Павловна Скобликовагийн хамт.



5. Түүний сүйт бүсгүй болох Ю На Ри нь Викторыг маш их дэмждэг бөгөөд өнгөрсөн онд Оросын иргэн болсон байна.



6. Бэлтгэлийн үеэр, Новогорск.



7. 2014 он гарах тэр мөчид, тэрээр ямар их амжилт түүнийг хүлээж байгааг мэдээгүй л байсан болов уу.



8. Америкийн тэшүүрийн тамирчин Шани Дэвисийн хамт.



9.  Унгарт болсон тэшүүрийн уралдааны үеэр, 2013 он.



10. Тийм ээ, Энэ бол Олимпийн аварга Виктор Ан байлаа.



11.



12.



13. Тийм ээ, Энэ бол Олимпийн аварга Виктор Ан байлаа.


Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()