Эмнээс болж хөөрхий охин үхэх шахжээ

2014-02-23, 21:10
22,749
Нэгэн бүсгүйн хоол боловсруулах эрхтэн өвдсөнөөр тэрээр эмчид ханджээ. Харин эмч нарын бичиж өгсөн жирийн эм нь бүсгүйн биед харшиллаж, аминд нь хүрэх шахсан байна. Түүний биеийн арьс нь хуулран унаж, сормуус, хөмсөг, үс гээд бүгд унасан бөгөөд амьд гарснаа л аз хэмээн тэрээр бодож суугаа гэнэ.
Эмнээс болж хөөрхий охин үхэх шахжээ

Хоол боловсруулах эрхтний эм ууж биен дээр нь харшил гарсан 17 настай Линн Хоуст эмч нар ердөө л 10%-ийн амьд гарах баталгааг өгсөн байна. Бүсгүйн биен дээр "Стивенс-Жонсоны" синдром гэх тууралт гарсан бөгөөд арьс нь хууларч унаж байжээ.



150гр ранитиди хэмээх эмийг ууснаар синдром гарч эхэлсэн байна. Энэ эм нь сироп болон шахмалаар эмчийн жоргүй худалдаалагддаг гэнэ.



2013 оны 9 сард Линн гэнэтхэн өвдсөн байна. Тэрээр халуурч байсан учир өөрийгөө ханиад хүрч хэмээн бодож байжээ. Харин хэсэг хугацааны дараа түүний биен дээр улаан гүвдрүү гарч, загатнах болсон аж. Түүний биеийн байдал эрс муудаж байсан бөгөөд нэг шөнийн дотор аман дотор нь гарч, амьсгалахад хэцүү болсон байна. Линныг угаалгын өрөөндөө ухаан алдсан байхад нь ээж нь олж түргэн тусламж дууджээ. Ингээд бүсгүйг эмнэлэгт хүргэж, түүнд морфин тарьж, тайвшруулах тос түрхсэн аж. Харин энэ үеэс бүсгүйн арьс хууларч эхэлсэн бөгөөд энэ байдал хэд хоногийн турш үргэлжилсэн байна.



Ээж Аманда Корлигийнхаа хамт.



Өнгөрсөн дөрвөн долоо хоногийн турш түүнд морфин тарьж байжээ. Тэрээр ярьж, алхаж чадахгүй байсан учир хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэр ашиглаж байсан юм. Эмнэлэгт байх хугацаанд түүний хөмсөг, сормуус, үс зэрэг нь унаж, жин нь огцом буурсан байна. Азаар Линн эдгэж гэртээ харьсан ч шинэ төрхөндөө дасах хэрэгтэй болсон юм.





“Би үргэлж өөрийн гадаад төрхөнд сэтгэл хангалуун байсан бөгөөд өөрийгөө будах, гоёх нь надад маш их таалагддаг байсан. Харин одоо би өөрийгөө толинд хараад танихгүй байгаа ч амьд гарсандаа баяртай байна” -хэмээн Линн хэлжээ.

Судалгаагаар Стивенс-Жонсоны синдром нь тэр бүр эдгэдэггүй өвчин хэмээн бичсэн байна.






Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()