Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Ингээд 2-р сарын 18-ний өглөөнөөс эхэлж эсэргүүцлийн жагсаал хэрхэн ширүүсч буйг тоймлон хүргэе.
10:35 - Мөргөлдөөн Их сургууль, Шелковичний гудамжны буланд эхэлсэн бөгөөд эсэргүүцэгчид болон цагдаагийнхан бие биеэн рүүгээ дөрвөлжин тоосго шидэж байв.
"Хүчнийхэн эсэргүйцэгчдийн эсрэг тэсрэх бөмбөг хэрэглэсэн"- гэж босогчид мэдээлж байлаа.
Эсэргүүцэгчдийн тоо 10 мянга гаруйд хүрчээ. Рад /парламент/-ын байрны доох нь тэднийг Беркутын албан хаагчид хүлээж байлаа.
Эсэргүүцэгчид болон жагсагчид Их хурлаас 2004 оны Үндсэн хуульдаа эргэж очихыг шаардаж байгаа ажээ.
Энэ үед эсэргүүцэгчид Их хурлын байрыг эзлэхээр бүслэн зогсчээ.
10:48 - Мөргөлдөөний үеэр Парламентийн гишүүний гурван бие хамгаалагч бэртсэн байна.
11:00 - Эсэргүүцэхэд бэлдэн жагсагчид замыг эвдэн, дөрвөлжин тоосгыг овоолж байгаа нь.
11:02 - Жагсагчид эзлэн авсан ачааны машиныг шатааж байгаа нь.
11:05 - Гол мөргөлдөөн Шелковичний гудамжинд болж байв. Жагсагчид хууль сахиулагчид руу дөрвөлжин тоосго шидэн, тэд хамгаалсан байдалтай байна.
11:12 - Жагсагчид дахин машин шатаажээ. Онцгой үйл явдал болж буй газар луу галын машин ирж явна.
11:23 - Цагдаа нар байшингийн дээвэр лүү гарч тэндээс гэрэлт тэсрэх бөмбөг шидэж байв.
11:27 - Энэ үеэр хэн нэг нь Марийний цэцэрлэгт байдаг Антимайданы майхныг шатаажээ.
11:47 - Үйл явдал болж буй газраас мэдээлснээр арван жагсагч шархдан, нэг нь гарынхаа савруунаас салжээ.
11:43 - Липскийн гудамжинд Намын оффисийг дайран орж булааж авахыг оролдож байна.
11:40 - "Жагсагчид бас хууль сахиулагчид руу буудан зэвсэг хэрэглэж эхэллээ." -хэмээн Facebook-т бичсэн байв. Энэ нь үнэн байсан юм.
13:00 - Эрүүл мэндийн сайд Раиса Богатырева яамны эзлэгдсэн барилгын арын хаалгаар гарч байна.
Зэвсэг хэрэглэсэн мөргөлдөөний улмаас одоогийн байдлаар 100 гаран хүн амь үрэгдээд байна хэмээн Дэлхийн хэвлэлүүд бичиж байна. Босогчдын зүгээс 100 биш, 10 дахин их хүн амиа алдсан гэж мэдээлжээ. Гуравхан хоногийн дотор ийм зүйл болсон нь харамсалтай.
Доорх 2 бичлэг нь хэрхэн бие биенээ буудаж буй тод жишээ юм.
Видео.