1. Ирвэс. Жишээ нь, Энэтхэгт жилд дунджаар 15 хүн ирвэсэнд бариулдаг байна.
2. АНУ-д жилд 20 гаруй хүн мориноос унаж амиа алддаг байна.
3. Үүнээс гадна АНУ-д жил бүр ойролцоогоор 20 хүн үхэрт мөргүүлж амь насаа алддаг аж.
4. Шоргоолжнууд нэг нэгээрээ байхдаа тийм аюултай биш ч бөөнөөрөө дайрвал үхэлд хүргэх аюултай байдаг байна. Жилд дунджаар 30 хүн шоргоолж бөөнөөрөө довтолсноос болж амиа алддаг байна.
5. Өнгөрсөн онд 53 хүн зөгийн хатгуулан нас барж байжээ.
6. Арслангууд жилд 70 хүний амь насыг авдаг гэнэ.
8. Далайн залхагууд аварга загаснаас 15 дахин илүү хүний амийг хороодог байна.
9. Бар. Хэдийгээр арсланг араатны хаан гэдэг ч бар жилд 100 гаруй хүмүүсийн амийг авдаг гэнэ.
10. Буга. Буга зам дээр санаандгүй байдлаар үсрэн гарснаас болж жилд дунджаар 120 хүн осолддог байна.
11. Тэжээвэр нохой. Хэдийгээр хүний дотны анд ч тэд жилд 186 хүний амийг хороож байгаа аж.
12. Зэрлэг үхэр. Аюулыг мэдэрсэн үедээ тэд шууд довтолдог бөгөөд энэ довтолгооноос болоод 200 гаруй хүн амь насаа алддаг байна.
13. Заан. Зааны хэт аварга бие нь ийнхүү хүний амь насанд аюултай амьтдын тоонд багтахад хүргэсэн аж. Өөрийн аварга биеэрээ тэрээр жилд 500 хүнийг гишгэдэг байна.
14. Матар. Матрууд жилд дунджаар 1500-2000 гаруй хүнийг залгидаг гэнэ.
15. Усны үхэр. Африкийн хувьд хамгийн аюултай амьтны тоонд ордог бөгөөд жилд 3000 орчим хүний амийг хороодог аж.
16. Хилэнц. Маш олон төрлийн хилэнц байдаг бөгөөд тэд үхлийн хор ялгаруулдаг. Тиймээс хилэнцийн хазалтнаас болоод жил бүр 5000 хүн нас бардаг гэнэ.
17. Могой. Жил бүр могойнд 50 мянга орчим хүн хатгуулж амиа алддаг байна.
18. Хэдийгээр энэ ялаа нь төдийлөн аюулгүй ч хатгуулсан тохиолдолд халдварт өвчин тараадаг бөгөөд хагас сая орчим хүмүүс жил бүр нас бардаг аж.
19. Шумуул. Халуун орнуудад шумуул нь халдварт өвчин тараагч болдог учир мөн л мянга мянган хүмүүс нас бардаг байна.
20. Эцэст нь хүн төрөлхтөн нэг нэгнийгээ маш ихээр хороож байна. Тиймээс хоорондоо эв нэгдэлтэй амьдарч, хоорондоо тэрсэлдэхгүй байх нь хамгийн зөв шийдвэр болох болов уу?