Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Энэ систем нь брэндүүдийг дэлхийн томоохон дэлгүүрүүдийн хэрэглэгч нартай онлайн сүлжээгээр болон офлайн орчинд холбох санаа юм.
Жишээ нь, эмэгтэйчүүд “Rebecca Minkoff” хэмээх дуртай брэндтэйгээ тоон системийг ашиглан San Francisco дах “Westfield” худалдааны төвийн үүднээс л холбогдох юм.
Энэ нь санаанд оромгүй шинэ санаа бөгөөд “Minkoff“-ын бүх загварын өнгийг та өөрийн хүссэн байдлаар өөрчилж, бүр материалаа сонгох болон янз бүрийн байдлаар дүрслэх боломжтой.
Энэ бүгдийг та яг л iPad дээр ажиллаж байгаа юм шиг touchscreen-г ашиглан зөөж, өөрчлөнө.
Төслийг санаачлагч “Ebay”-ийнхэн хоёр томоохоон самбарыг сэргээн засварласан бөгөөд шилэн дэлгэц бүхий tochscreen дэлгэцийг туршилт байдлаар байрлуулсан байна.
eBay-ийн төлөөлөгч: “Бид энэ технолгийг зөвхөн дэлгүүр бус харин автобус, гал тэрэг, онгоцонд ч ашиглах боломжтой. Хаа сайгүй хүмүүс хүлээгээд л, хэдэн метр газар дугаарладаг. Харин энэ технологи нь эрс шинэчлэл бөгөөд шинэ аз туршсан зүйл юм.”
“Бид үзэгдэх байдлыг илүү бодит болгох тал дээр ажиллаж байгаа бөгөөд дэвсгэр өнгө нь дэлгэцтэй хэр нийцсэн байдлыг судалж байгаа. Мөн SONY 4K проекторыг ашиглана” –хэмээн ярьсан байна.
“Бид үзэгдэх байдлыг илүү бодит болгох тал дээр ажиллаж байгаа бөгөөд дэвсгэр өнгө нь дэлгэцтэй хэр нийцсэн байдлыг судалж байгаа. Мөн SONY 4K проекторыг ашиглана” –хэмээн ярьсан байна.
Энэ зүйл нь eBay-ийн хувийн өмч бөгөөд компьютерийн хувьсалд өөрчлөлт гаргасан програм хангамж болно гэдэгт итгэж байна.
Ebay-ийн энэ туршилт амжиллтай байвал, ирэх сард худалдааны төвүүдэд байршуулах юм байна.
Хэрэглэгчид сүлжээнд орсон, үгүй эсэхээс үл хамаарч байгаа учраас хялбар байх болно. “Би зөвхөн юм авах гэсэн юм”-гэдэг байсан бол, Энэ системийн тусламжтайгаар өнгө, хэмжээ, ямар материалтай болохыг тааруулж үзээд сонгоно. Энэ нь үйлдвэрүүдэд хувьсалыг авчирж байна.
Ирээдүйн худалдааны төвд тавтай морилно уу.
Мэдээллийг орчуулж, илгээсэн: Оргио.