Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Амь насаараа дэнчин тавин байж эдгээр зурагнуудыг авч байжээ. Гэрэл зургийн камер тэр үед ямар овор жинтэй байлаа даа, тайлбарлах хэрэггүй биз ээ. Тэр үед уулчдын тоног төхөөрөмж одоогийнх шиг байгаагүй гэдгийг санах хэрэгтэй.
Гар дор ердөө л олс байжээ. Эгц хад руу авирахын тулд хичнээн их эр зориг хэрэгтэй байсан бол?...
XIX зууны сүүл үе хүртэл хаданд авирагчдын гол тоног төхөөрөмж зөвхөн хүнд бүдүүн олс байсан. Хад руу бууддаг буу дөнгөж 1911 онд л бүтээгдсэн байна. 1980 онд Нуурын хөвөө гэдэг газар анх модон баганыг хэрэглэжээ.
«Эд бол үнэхээр ховор зурагнууд. Тэр үед гэрэл зурагчид аюул бэрхшээлийг хайхралгүй уулчдын зургийг авч байжээ! Номнуудын зарим хуудсууд байхгүй байгаа, учир нь хаданд авирагчид үе үе хуудсуудыг ураад авчихдаг юм. Тэд зурган дээр байгаа авиралтуудын зарим аргуудыг хэрэглэхийн тулд хуудсуудыг үүргэвчиндээ авч явдаг» -гэж дуудлага худалдааг зохион байгуулагч Крис Олбери ярьсан байна.
Английн хамгийн өндөр оргилуудын зарим дээр зураг авч байх үедээ амь насаа алдах ч тохиолдол гарч байжээ.
Жорж, Эшли Авраам нар бол баатарлаг хаданд авирагч-гэрэл зурагчид юм. Тэд л өөрсдийн адал явдлаа баримтжуулахын тулд хүнд гэрэл зургийн техник хэрэгслүүдийг уул руу авирахдаа авч явж байжээ.
Дуудлага худалдаа 1 сарын 29-нд болно. Одоогоор зураг болгоны анхны үнийг 200 фунтаар үнэлж байгаа ажээ.
Зурган дээр хаданд авирах зориулалтын тоног төхөөрөмж ховор байгаа нь уулчид гэрэл зургийн камер авч явдаг байсантай ч холбоотой байж болох юм.
Зоригтнуудад ноосон оймс, хувцсан дээрх хавтгай накладнаас өөр хамгаалах хувцас байсангүй. Тэд оргил бүр лүү амьд гинж үүсгэн авирч гардаг байжээ.