Сэтгэлдээ нартай хүмүүс

2014-01-27, 19:07
3,779
Монгол улсын хэмжээнд хараагүй 15 000 гаруй иргэн байдгийн 3000 нь нийслэл хотод, үлдсэн хэсэг нь хөдөө орон нутагт амьдарч байна. Тэднийг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо нэгтгэдэг бөгөөд эрх ашгийг нь хамгаалж, мэргэжлийн сургалтанд хамруулж, ажлын байраар хангах зэрэг үйл ажиллагааг эрхэлдэг.
Сэтгэлдээ нартай хүмүүс


"Макс Групп" тус холбоотой хамтран 2005 оноос хойш хараагүй иргэдэд хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр тусламж үзүүлж ирсэн. Хараагүй иргэдэд нийгмийн халамж хамгийн ихээр үгүйлэгддэг бөгөөд эзэмшсэн боловсрол, эрхэлсэн ажил байдаггүйн улмаас сар бүр улсаас олгодог нийгмийн халамжийн 105 000 төгрөгөөс өөр орлогогүй амьдардаг. Ийм хэмжээний орлоготой иргэд хүссэн хүсээгүй нийгмийн эмзэг бүлэгт багтаж байна.

2005-2013 онд Макс Групп жил бүр 100 айл өрхөд тусламж үзүүлж байсан бол энэ жилээс эхлэн 150 өрхөд туслахаар болжээ. Нэг өрхөд үзүүлж буй тусламж тухайн гэр бүлийн 3-4 гишүүнд хүрдэг гэхээр өнгөрсөн хугацаанд 1000 гаруй өрхийн 3500 гаруй иргэнд тусламжийн гараа сунгасан байна.

Сар шинийн баярын өмнө зохион байгуулдаг уламжлалтай хараагүй иргэдэд тусламж өгөх арга хэмжээ өнгөрөгч долоо хоногт боллоо. “Та бүхний үзүүлдэг энэхүү тусламж бидний сэтгэлд гэрэл гэгээ татуулдаг. Та нар сэтгэлдээ нартай хүмүүс шүү” гэж МХҮХ-ны ерөнхийлөгч М.Баясгалан энэ үеэр онцгойлон талархаж байв. Арав дахь жилдээ зохиогдсон энэхүү арга хэмжээг хараагүй иргэд сэтгэл догдлон хүлээдэг болжээ.


Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.