Аннагийн хэлсэнээр бол ийм алхам хийхэд түлхсэн зүйл нь: "Эрчүүдэд хоккейчин эмэгтэйчүүд бол эмэгтэйлэг хүмүүс гэдгийг сануулах гэсэн юм" -хэмээн хэлжээ.
Анна Пругова гэрэл зурагчин Ирина Запылаевагийн авсан өөрийн илэн далангүй байдлаар авахуулсан зурагнуудаа хэд хэдэн нийгмийн сүүлжээн дэхь хувийн хуудсандаа байрлуулжээ.
Ингээд л хэдхэн өдрийн дотор хоккейн тоноглол хэрэгслэлгүй, усны хувцастай Аннагийн зурагнууд маш олон тоогоор ”Like” дарагдаж, хувийн хуудсан дахь дагагчдын тоо нь хэд дахин өссөн байна.
Түүний хувьд иймэрхүү зураг авалт нь зүрх сэтгэлээсээ амрах, бүх спортод дурлагчдад спортын энэ төрөл хэцүү ч хоккейчин эмэгтэйчүүд бол "бүсгүй хүн" гэдгийг сануулах шалтгаан гэдгийг Пругова сурвалжлагандаа нэг биш удаа сануулсан байна.
“- Ийм зураг авалт миний хувьд хоккейчид эхний ээлжинд бүсгүйчүүд, харин дараа нь тамирчид гэдгийг хүмүүст харуулах боломж юм. Тэгээд ч биднийг байнга л нүсэр хувцастай харж байдаг учир түүний дороос ямар нэгэн зүйлийг харах аргагүй билээ.” -гэж Анна Пругова тайлбарлажээ.
Тэрээр Олон улсын спортын мастер, Оросын хоккейн эмэгтэйчүүдийн шигшээ багийн хаалгач юм.