Чехел Манбар ёслол. Энэ ёслолын үеэр бүсгүйчүүд хөл нүцгэн явж 40 лааг тодорхой сүмд асааж, өргөдөг байна. Ёслол өглөөнөөс орой хүртэл үргэлжилнэ.
Хүүхдээ хооллохын тулд тэрээр биеэ үнэлэгчийн ажил хийдэг.
Бүсгүйчүүдэд зориулсан гоо сайхны салон. Эрчүүд орох хориотой.
Халамцуу бүсгүйчүүд үдэшлэгийн үеэр. Иранд гэр бүл болоогүй бүсгүй, хамаатны бус эрчүүдтэй харьцах хориотой байдаг ч гэрт нь энэ хууль үйлчилдэггүй гэнэ.
Хаалттай тоглолтод оролцож буй рок хамтлаг.
Бүсгүйчүүдэд зориулсан бялдаржуулах танхим.
Хэдийгээр энэ билльярдны өрөөнд бүсгүйчүүд орох хориотой ч тэд дүрмээ зөрчижээ.
Тамхи татаж буй эмэгтэйчүүд. Нийтийн газар хориотой байдаг гэнэ.
Рок хөгжим бас л хориотой байдаг учир нууц газар тоглоно.
Гэртээ бүсгүйчүүд нь биеэ хаахгүй байж болно.
Шираз хотын цэцэрлэгт хүрээлэнд гитар дарж буй залуу
Дотуур хувцасны дэлгүүрт.
Зураач залуу Эйлья гэртээ тамхи татаж, согтууруулах ундаа ууж байна.
Үдэшлэгийн дараа.
Бүжигчин
Милад цамхгаас харагдах Тегеран хот.
Шервин нохойныхоо хамтаар. Лалын шашины сургаалиар нохойг бохир амьтан хэмээн тооцдог учир нохой тэжээхийг хориглодог байна. Тиймээс тэд нохойгоо гэрээсээ гаргадаггүй аж.
Ираны модель Сахар.
Коран уншиж буй залуус. Имама Алигийн дурсгалыг хүндэтгэн ном уншжээ.
Ираны гэрэл зурагчин Хоссейн Фатеми (Hossein Fatemi) 1980 онд төрсөн бөгөөд 1997 онд зурагчин болох гараагаа эхлүүлжээ. Тэрээр Ливан, Пакистан, Турк, Иран, Ирак, Грузиг, Орос, Энэтхэг, Сомали, Кени болон Афганистан зэрэг орнуудад ажиллаж байсан бөгөөд The Times, News Week, Paris Match, The New York Times, The Guardian, The Washington Post гэх мэт том сонин сэтгүүлүүдэд ажиллаж байжээ. Ийнхүү 10 гаруй жилийн хугацаанд тэрээр Олон улсын гэрэл зургийн тэмцээнүүдэд оролцож, тэргүүн болон тусгай байруудыг эзэлж байжээ. Бидний үзсэн эдгээр зургууд нь түүнийг улам нэр хүндтэй болгосон юм.