Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Лубанг хэмээх Филлипины арал руу Онодаг цэргийн дарга нь 2-р дайны оргил үед илгээсэн байна. Гэхдээ тухайн үед арал дээр аль хэдийн Холбоотны цэргүүд ирсэн байсан бөгөөд энэ нь байлдагчийн дайчин байдалд муугаар нөлөөлөх магадлалтайг ойлгосон ахлагч дараах тушаалыг буулгасан байна “Бид түр хугацаанд бууж өгнө. Та нар уул руу зугтаж, агуулах дэлбэлж, тэсрэх бөмбөг тавих болно. Би та бүхнийг амиа хорлох, бууж өгөхийг хориглож байна. 45 жил өнгөрсөн ч 3, 4 жил өнгөрсөн ч би та бүхний араас ирнэ. Энэ бол тушаал, үүнийг надаас өөр хэн ч өөрчлөхгүй” -гэсэн байжээ.
Онодагийн араас 29 жилийн дараа ирсэн байна. Тэр арал дээр анх ирэхэд 23 настай байсан бөгөөд арлаас явахдаа 52 настай болсон байжээ. Байлдааны багийн бусад гишүүд алга болж, амь үрэгдсээр л байжээ. Харин Онода ганцаар амьд үлдэж, газар доор амьдарч, самар түүж, айлуудын мал хулгайлж 29 жилийн турш амьдарсан байна.
Энэ бүх хугацаанд хэд хэдэн удаа Филлипиний болон Америкийн цэргүүдийн эсрэг довтолж байжээ. Онодагийн энэ тулалдааны талаар Япончууд мэдэж байсан учир түүнийг бууж өг гэх бичгийг хэд хэдэн удаа илгээж байсан ч тэрээр үүнийг Америкчуудын хууран мэхлэлт хэмээн үзэж итгэхгүй байсан байна.
Онодаг анх Японы байгалийн зураач олжээ. Тэрээр бүх зүйлийг Онодад ярьж өгсөн боловч бага дэслэгч мөн л итгээгүй байна.
Ингээд тухайн тушаалыг өгсөн ахлагчийг олж, 1974 онд Онодад бууж өг гэх тушаалыг гаргуулснаар бага дэслэгч бууж өгчээ.
Токиод тэрээр удаан амьдарч чадсангүй. Учир нь амьдралын хэв маяг нь өөрчлөгдсөнөөр амьдрахад хэцүү болсон учир Бразил руу цагаачилж морь үржүүлж, ном бичих болсон байна.
Ингээд хэсэг хугацааны дараа тэрээр нутагтаа эргэн ирж, хүүхдүүдэд амьд гарах арга барилаас зааж өгч байсан аж. Харамсалтай нь Хироо Онода 2014 оны 1-р сарын 16-нд таалал төгсчээ.