Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
“Stanene” гэдэг бол топологин тусгаарлагч материал бөгөөд цахилгааныг зөвхөн гаднах гадаргуу, ирмэгүүдээрээ дамжуулдаг байна.
Стэйндордын физикч, профессор Shoucheng Zhang-аар удирдуулсан баг тус ажил дээр ажиллаж байгаа бөгөөд өөр хэд хэдэн топологин тусгаарлагчийн бүтцэд судалгаа хийжээ. Гэхдээ тэдний “stanene”-ний талаарх таамаглал батлагдвал энэ нь гайхалтай нээлт болох бөгөөд өрөөний температурт 100% ажиллах чадвартай анхны топологин тусгаарлагч болох ажээ.
Мөн фторын атомыг тус атомын бүтэц дээр нэмбэл 100 цельсийн халуунд ч цахилгааныг бүрэн дамжуулах чадвартай, “graphene”-ний адил үйлдвэрлэлийн материалд бас нэгэн өөрчлөлтийг авчирсан нэг атомын зузаантай нимгэн ялтсан материал болох юм байна.
Zhang-ын хэлснээр, “stanene-fluorine”–оор микро-процессорын доторх цахилгаан утсыг үйлдвэрлэхэд хэрэглэх боломжтой. Ингэснээр эрчим хүчний ашиглалт болон комьпютерийн чипний халалтыг үлэмж хэмжээгээр бууруулахийн зэрэгцээ “graphene”-нийг давсан үр ашигтай байх юм байна. Мөн тэд транзисторийн силкон зүрхэвчийн оронд ч хэрэглэж болно гэж үзэж байна.
Мэдээллийг орчуулж илгээсэн. Оргио
Эх сурвалж: http://www.gizmag.com/stanene-topological-insulator/29976/
Мэдээллийг орчуулж илгээсэн. Оргио
Эх сурвалж: http://www.gizmag.com/stanene-topological-insulator/29976/