Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Тайландад сэрээг амандаа хийдэггүй байна. Сэрээг хоолыг тавган дээр тавихын тулд хэрэглэдэг бөгөөд идэхдээ халбаг хэрэглэдэг байна.
2. Англид шөлтэй тавгыг өөрийн эсрэг тал руу хазаалгадаг байна.
3. Хятадад хэрвээ хоол чамд таалагдсан бол ширээнд сууж байхдаа хэхэрдэг заншилтай.
4. Мексикт тако-г (мексикийн үндэсний хоол) хутга сэрээгээр иддэггүй байна. Энэ нь чизбургерийг халбага сэрээгээр идэхтэй ижил эвгүй харагддаг гэнэ.
5. Францад талхийг тавган дээр биш, ширээн дээр шууд тавьдаг ажээ.
6. Хятадад хоол хийж байхдаа загасаа унагаахыг муу ёр гэж үздэг байна.
7. Чилид хүмүүс ямар ч хоолыг, шарсан төмсийг ч гараараа барьж иддэггүй байна.
8. Солонгост ахмад хүн хундага сөгнөж байхад хундагаа хоёр гараараа барьдаг заншилтай ажээ.
9. Солонгост бас ахмад хүмүүс эхлээгүй байхад, хоолоо идэж эхлэдэггүй байна.
10. Ойрх Дорнодын арабын нүүдэлчид хоол нэмүүлэхийг хүсэхгүй байгаа бол кофены аягаа сэгсэрдэг байна.
11. Японд будаа руугаа савхаа босоогоор нь хатгаж болдоггүй байна. Үүнийг зөвхөн оршуулган дээр л хийдэг ажээ.
12. Азийн зарим орнуудад хоол идэх үедээ тамшаахыг соёлтойд тооцдог байна.
13. Зарим орнуудад (Филиппин, Камбож, Солонгос, Египет) тавганд байгаа зүйлийг бүгдийг нь идэхийг цадаагүйд тооцдог байна.
14. Харин Японд хоолоо дуустал идвэл, хоол таалагдаж, чамайг цадсан гэж үздэг байна.
15. Канадад "эскимосчууд" хоол идэсний дараа тэдэнд таалагдсаны тэмдэг болгон унгадаг байна.
17. Францад хоол идэж байхдаа салатны навчийг хутгаар хэрчдэггүй байна.
18. Танзанд хоолонд орохдоо цагтаа ирэхийг муу зуршлын шинж гэж үздэг байна. Хүмүүжилтэй хүмүүс 15-30 минут хоцрох ёстой гэнэ.
19. Хятадад хоолны савхаар хүн рүү заахыг маш хүмүүжилгүй үйлдэл гэж үздэг байна.
20. Англид гадилыг хутга сэрээгээр иддэг байна.
21. Орост архинд юу ч, тэр ч бүү хэл мөс ч нэмдэггүй заншилтай.
22. Италид чамд санал болгоогүй байхад, бяслаг гуйдаггүй байна.
23. Португалид ширээн дээр давс перец тавиагүй байхад, гуйдаггүй байна.