Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Ингээд сарын дараа тэр ослын газар дарсан гэрэл зургийг нийтэлсэн байна.
“Бид хөөрөөд 1800 метрийн өндөрт гарах үед хөдөлгүүрээс нэгэн чимээ гарсан. Ямар нэг зүйл болох гэж байгааг ойлгосон бид бүгд чимээгүй болцгоосон юм.
Хэн ч орилож, сандраагүй. Энэ миний хувьд удаашруулсан зураг авалт мэт санагдаж байсан. Нисгэгч онгоцыг хэвийн болгох зорилготой хамаг хүчээ дайчлаж, зорчигчид чив чимээгүй ойртон ирж буй далайг харж түгшин суусан.
Онгоц ус руу унахад бүгд л онгоцноос гарч амиа аврахыг хичээж байлаа. Харин Пуэнтасын амиа аврах бусдаас илүү амар байсан юм. Учир нь тэрээр загасчин шүү дээ. Тэрээр аврах хантаазаа хийлэхээ мартсанаас болж нойтон өмд, цамц нь түүнийг далайн гүн рүү татаж байсан гэнэ.
Азаар нисгэгч түүнд аврах хантаазыг нь хийлэхэд тусалсан байна. Харин нисгэгч өөрөө цусанд будагдсан байдалтай байсан бөгөөд сандалны зөөлөвчин дээр тогтож байжээ.
Хэдийгээр нисгэгч бэртсэн ч зорчигчиддоо амьд гарах талаар зөвлөгөө өгч байсан байна.
Тэрээр зорчигчдыг онгоцноос холдохыг сануулсан аж. Учир нь хүнд төмөр ус руу живэх үед зорчигчдыг мөн л татах байсан болов уу. Урсгалын дагуу замд нэгэн арал байхыг Пуэнтас олж харжээ.
Ийнхүү тэрээр арал руу сэлж эхэлсэн байна. Пуэнтас эхлээд хүнд нойтон хувцаснаасаа салъя хэмээн бодсон ч хүйтэн усанд гэнэт цохиулбал үхэх аюултай гэдгийг санасан юм.
Ийнхүү сэлж байхад нь түүнд аварга халим харагдсан гэнэ.
Харин азаар халим зорчигчид руу анхаарал үл хандуулан тэдний хажуугаар сэлээд өнгөрсөн аж. Арал дээрээс нэгэн залуу намайг холдохыг сануулж байсан юм. Учир нь далай маш ихээр давалгаалж байсан.
Би аль болохоор холдохыг хичээж байсан ч хүчгүй болсон байлаа. Итгэл алдах энэ мөчид аврах багийн нисдэг тэргийг би олж харлаа.
Азаар Пуэнтас эцсийн хүчээ шавхан аврах багийн онгоц руу сэлж чадсан гэнэ. Зурган дээр онгоцны нисгэгч харагдаж байна.
Харамсалтай нь энэ ослоор нэг хүн амиа алдсан байна.