50 жилийн өмнөх зөгнөл

2014-01-16, 01:20
22,166
50 жилийн өмнө Америкийн алдарт зохиолч Айзек Азимов “The New York Times” сонинд нэгэн нийтлэлийг гаргаж байжээ. Тэрээр 50 жилийн дараах дэлхий ертөнцийн өөрчлөлтийг зөгнөн хэлж байсан байна. Тэгвэл түүний зөгнөл биелсэн болов уу? Үүнээс гадна Айзек нэгэн шинжлэх ухаана нийтлэлдээ “Дэлхийн хүн төрөлхтөн эв найрамдалтай амьдрах хэрэгтэй. Хэдийгээр тэд бүгд нэг нэгнээ хайрлаж чадахгүй ч, үзэн ядахаа болих шаардлагатай” -хэмээн хэлж байжээ.
50 жилийн өмнөх зөгнөл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. Хүн төрөлхтөн уйтгарт автаж, хийх зүйлгүй болно. Энэ нь тэдний оюун ухаан, сэтгэл хөдлөлд ихээхэн нөлөөлөх бөгөөд 2014 онд анагаахын салбарт хамгийн их шаардагдах хүн нь сэтгэл судлаач байх болно.



2. Урлагийн бүтээл урладаг хүмүүс цөөн хэдэн элитүүдийн тоонд багтана. Учир нь тэд л өөрийн гараар шинэлэг зүйлсийг бүтээнэ.



3. Хүн төрөлхтөн байгалиас улам дайжих болно. Тэд өөрт тохирсон орчинг бүрдүүлэхийн тулд тэмүүлнэ.



4. Ахуйн хэрэгслүүд автоматжуулсан болж ихэнхи зүйлсийг тухайн тоног төхөөрөмжөөр хийнэ.



5. 2014 онд төдийлөн робот байхгүй ч цөөн тоогоор оршино.



6. Машиныг програмчилах үйл ажиллагаа эхлэх бөгөөд жолоочийн ур чадварыг төдийлөн шаардахгүй болно.



7. Харилцаа холбооны хувьд зөвхөн ярих биш, мөн нэг нэгнийгээ харах ч боломжтой болно. Үүнээс гадна дэлгэцийг зөвхөн зураг харах бус баримт бичиг судлах, ном унших гэх мэт зүйлүүдэд ашиглана.



8. 2014 онд дэлхийн хүн ам 6.5 тэрбум хүрэх магадлалтай.



9. 2014 онд гараар хөдөлмөр хийх нь ховордох бөгөөд ихэнхи зүйлийг ямар нэгэн төхөөрөмжийн тусламжтай хийнэ. Энэ нь чанарай, бат бөх болно.



10. Нисгэгчгүй хүлэг Ангараг гариг дээр буух бөгөөд Ангараг гаригийн талаар мэдээлэл дэлхий даяар тархана.



11. Тоног төхөөрөмжүүд цахилгаанаар бус харин зайгаар ажиллах болно.



12. Цөмийн цахилгаан станци дэлхийн хүн амын тал хувийг эрчим хүчээр хангана.



13. Эрдэмтэд сансар дээр цахилгаан станц бүтээх бөгөөд үүний ачаар нарны эрчим хүч дэлхий даяар цацагдана.



14. Сартай холбогдох нь 2.5 секундын удаашралтай байна. Хэдийгээр Ангараг гариг дэлхийтэй хамгийн ойр байсан ч 3.5 минутын удаашралтай холбогдох болно.



15. 2014 оны Олон улсын үзэсгэлэн дээр 3D зурагтуудыг танилцуулна. Энгийн зурагтны хэрэглээ багасна.



16. Зарим нэг оронд хүн амын дундаж наслалт 85 хүрнэ.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()