“Шарга Даага” УСК нээлтээ хийлээ

2014-01-11, 18:43
15,514
“Ай СиТи” филмсийн найруулагч Ч.Хоролдоржийн “Шарга даага” уран сайхны кино анх Монгол Улсын Засгийн Газрын дэргэдэх Соёл Урлагийн Хорооноос зарласан “Хүүхдийн уран бүтээлийг дэмжих улсын 5 дугаар уралдаанд ”Хүүхдэд зориулсан уран сайхны кино” төрөлд кино зохиол нь шалгарч, санхүүгийн дэмжлэг авч, уран бүтээл хийгдэхээр болсон. Улмаар киноны дүрийн сонголт хийгдэж 2012 оны зун Төв аймгийн Угтаал сумын нутагт 45 хоногийн турш зураг авалт хийгдсэн байна.
“Шарга Даага” УСК нээлтээ хийлээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Киноны дүрүүдэд УДЭТ-ийн жүжигчин Ц.Цэрэнболд, МУГЖ С.Дамдин, МУСТА Д.Бямбацогт, МУСТА Б.Батмэнд, жүжигчин П.Мөнх-Од болон Төв аймгийн Угтаал сумын авьяаслаг багачууд тоглосон. Харин киноны найруулагч, продюсерээр Ч.Хоролдорж, гүйцэтгэх продюсерээр Ч.Ганзориг, зохиолыг О.Сундуй, хөгжмийг МУАЖ, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, зураглаачаар Японы иргэн Ёсукэ Като, зураачаар Н.Отгонбат, эвлүүлэгчээр Г.Мөнхтулга нар ажилласан.

Киноны албан ёсны хуудас: https://www.facebook.com/YellowColt



“Шарга даага” киноны ерөнхий зураач Нацагдоржийн Отгонбат.







Шарга даагын дүрийг бүтээсэн морь.



Киноны гол дүрийг бүтээсэн Төв аймгийн Угтаалцайдам сумын хурдан морь унаач Б.Наранхүү.



"Шарга даага" киног та бүхэн Тэнгис, Өргөө кино театруудаар үзээрэй.


Трэйлер.




Киноны дуу.



Киноны албан ёсны хуудас: https://www.facebook.com/YellowColt

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()