1. Кубын үзэсгэлэнт арал.
Бейонсе, нөхрийнхөө хамтаар Кубын арал дээр ирж амарснаас хойш Кубын арлыг зорих Америк жуулчдын тоо эрс нэмэгдсэн байна. Кубчууд хүний гар хүрээгүй, зэрлэг онгон байгалиа хадгалан авч үлдэж чаджээ.
2. Бангкок.
Тайландын нийслэл Бангкокт өнгөрсөн жил нийт 15 сая жуулчин ирж Дэлхийн рекордыг эвдсэн байна. Бангкокт ирснээр эртний ёс заншил, уламжлалтай танилцаж, үндэсний амтат зоогийг зооглох боломжтой аж.
3. Испани
2008 онд эдийн засгийн хямралд орсон ч хурдан эрч хүчээ авч чадсан орон бол Испани юм. Түүгээр ч зогсохгүй Европын хамгийн их жуулчинтай орны нэг болжээ.
4. Ботсвана.
Ихэнхи аялагчдын хувьд энэ нь дээд зэргийн ангийн аялал байх болов уу. Энд төрөл бүрийн амьтад байдаг байна. Мэдээж дээд зэрэглэлийн аялал учир өртөг нь гэсэн нэлээн өндөр байдаг аж.
5. Тель-Авив
Израилд ирж буй жуулчдын заавал очих ёстой газруудын нэг байжээ. Энд ижил хүйстэн эрчүүд ихээр цугладаг бөгөөд энэ нь жуулчдын анхаарлыг татахад ихээхэн нөлөөлдөг байна.
6. Хонконг
Сүүлийн үед Хонконгт маш олон тооны төрөл бүрийн үзэсгэлэнт зочид буудлууд ихээр баригдах болсон. Үүнээс гадна 2014 оны 5-н сард Хонкогт Олон Улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн болох юм байна. Мөн 2017 онд Орчин үеийн дүрслэх урлагийн музейг барих төлөвлөгөөтэй байгаа аж.
7. Хорват
Уг улсын уур амьсгал чийглэг халуун биш байдаг бөгөөд байгалийн үзэсгэлэнг энд мэдэрч, далайн гаралтай амтат хоолыг амтлах нь сайхан гэнэ.
8. Санкт-Петебург
Уг хотоор нэг аяласан аялагч дахин дахин очихыг хүсдэг гэнэ. Невагаар хийх аялал, шөнийн Петербург аялагчдын анхаарлыг маш ихээр татдаг байна.
9. Бразил
Энэ зуны хувьд Бразилд дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болох учир нэлээд хөл хөдөлгөөн ихтэй байх болов уу. Улсын удирдлагууд тун удахгүй болох тэмцээнд улс орноо бэлтгэж нэлээд хөрөнгө зарцуулж байгаа гэнэ. Харин иргэд нь үүний эсрэг бослого гаргасныг та бүхэн санаж байгаа биз ээ.
10. Токио
2020 оны Олимпийн наадам Токиод болох болно хэмээн цацагдсанаас хойш Токио хамгийн их жуулчинтай орон болохоор зорилго тавьж байгаа гэнэ. Энд хүн бүрт тохирсон дэлгүүр, хоолны газар гээд бүхий л зүйл бий.
11. Сувдан арал.
Дэлхийн долоон гайхамшгийн нэгт орох Барьерын сувдан аралд 1500 гаруй төрлийн амьтад байдаг байна. Харамсалтай нь дэлхийн дулаарлаас болоод энэ арал ширгэх, сүйрэх аюулд ороод байгаа аж.
12. Манагуа
Никарагуа-ийн нийслэл Манагуа нь дэлхийн хамгийн бага өртөгтэй 10 хотын нэгт багтдаг. Хэрвээ та энэ хот руу ирвэл үзэсгэлэнт арал дээр буухаас гадна усанд шумбах боломжтой.
13. Европын хамгийн том нийслэлүүдийн нэг болох Берлин.
Берлинд олон тооны орчин үеийн дэлгүүр, ресторан, клубээс гадна түүхийн дурсгалт газрууд ч бий.
14. Сансарын аялал
Хэрвээ та романтик бөгөөд баян бол "Virgin Galactic"-аар сансарын аялал хийж болох нь ээ. Нэг хүний 250,000 долларын төлбөртэй юм байна.