Колорадо мужид марихуан зарахыг хуулиар зөвшөөрчээ

2014-01-05, 18:20
14,257
2014 оны 1-р сарын 1-нээс Америкийн Колорадо мужид марихуан худалдаалахыг хуулиар бүрэн зөвшөөрсөн байна. Одоо энд мансууруулах бодис татах төдийгүй, насанд хүрсэн л бол хэнд ч худалдахыг зөвшөөрчээ. Аялал жуулчлалын компаниуд хэдийнээ онцгой цогц аялалуудыг хийж эхэлсэн байна.
Колорадо мужид марихуан зарахыг хуулиар зөвшөөрчээ

1. Денвера Нортгленне дүүргийн агуулахад гурван ажилтан олон худалдан авагчид ирэхэд бэлтгэн марихуантай хэдэн зуун тамхийг яаран ороож байна. «Дэлгүүрийг нээхэд 2000 ороосон тамхи бэлэн байх ёстой.», – хэмээн «Botana Care» дэлгүүрийг эзэмшигч 51 настай Робин Хэккет ярьж байна. Эхний өдөр 800-1000 худалдан авагч ирнэ гэж тооцоолж байгаа ажээ.

www.caak.mn

2. Колорадогийн оршин суугчид энэ явдлыг баярлан хүлээж авч байна.

www.caak.mn

3. Колорадогийн 348 дэлгүүрээс одооноос эхлэн марихуаныг худалдаж авч болно. Энэ муж нь АНУ-ын түүхэнд хар тамхи нууж хаалгүй зарж, худалдаж авч болох анхны муж болжээ.

www.caak.mn

4. Насанд хүрсэн хүн 28 граммаас хэтрэхгүй марихуаныг авах боломжтой болсон тухай яригдаж байна. Мужийн захиргаа энэ хууль ёсны зөвшөөрөл нь шинэ оны төсөвт 67 сая долларын нэмэлт орлого орно гэж урьдчилан тооцоолж байгаа ажээ.

www.caak.mn

5. Шинэ оны эхний өдөр бүгдэд хүрэлцэхгүй болов уу хэмээн эмээцгээж байна. Зурган дээр: Нэгэн дэлгүүрийн ойролцоох дараалал.

www.caak.mn

6. Марихуаны үйлдвэрлэл хуучны адил хориотой байгаа. Дэлгүүрийн эзэд өөрсдөө бүтээгдэхүүнийг бэлдэх ёстой. Үүний тулд зөвшөөрөл хэрэгтэй бөгөөд одоогоор бүгд түүнийг авч амжаагүй байгаа юм.

www.caak.mn

7. “2014 оны 1 сарын 1, Колорадод хорио цуцлагдаж зугаа цэнгэл эхэллээ” –гэж марихуан зарах дэлгүүрүүдийн нэгэнд байх зарлал дээр бичжээ. Энэ өдрөөс шинэ хууль үйлчилж эхэлсэн юм байна.

www.caak.mn

8. Гэвч татах үйлдлийг олны нүдэн дээр хийх ёсгүй. Урьдын адил мариухан татан, жолоо барихыг хориглож байгаа. Жолоо барьж байгаад хэрэглэсэн үед газар дээр нь шалгаж болохгүй учир, цагдаа жолоочийг хэсэгт хүргэх эрхтэй ажээ.

www.caak.mn

9. Одоо Колорадо бөөн жуулчдыг хүлээж байна. Мужын удирдлагууд “Өвсөн жуулчлал” төсөвт нэмэлт хөрөнгө авчирах болно гэдэгт найдацгааж байгаа гэнэ.

www.caak.mn

10. Энэ онд Вашингтон мужид хар тамхи ил худалдаалж эхлэх байх хэмээн хүлээж байна. АНУ-д зарим мужид хар тамхи хэрэглэх эсвэл хадгалахыг зарим хэсэгт хуулиар зөвшөөрчээ. Өөрөөр хэлбэл, мужаасаа хамаарч янз бүрийн хязгаарлалттайгаар зөвшөөрсөн. 2013 оны сүүлээр Уругвай нь марихуан худалдахыг хуулиар бүрэн зөвшөөрсөн анхны улс болсон билээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()