Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Рио-де-Жанейро дахь Копакабана арлын усан дотор буй залуу хосууд. (Mario Tama/Getty Images)
Рио-де-Жанейро дахь шинэ оны салют 16 минуын турш үргэлжилсэн бөгөөд үүнд зориулан тусгай тоног төхөөрөмжийг ашигласан байна.
2. Энэтхэгийн Агартала хотын хүүхдүүд. (Arindam Dey/AFP/Getty Images)
Энэтхэгт шинэ жилийг угтахдаа гадилны модыг бяцхан чийдэнгээр чимэглэдэг байна. Үүнээс гадна сүмийн эргэн тойрныг улаан цэцэг болон лаагаар чимэглэсэн байхыг олж харж болно.
3. Нью-Йоркийнхон шинэ жилийн үеэр нэг нэгэндээ алим бэлэглэж, аз жаргалыг хүсэхийг уриалсан байна. Үүнээс гадна өнгөт цас оруулжээ.
Уламжлал болгон болор бөмбөлөгийг тэнгэрт хөөргөсөн бөгөөд энэ уламжлал 100 жилийн настай гэнэ. 6 тонн орчим жинтэй энэ бөмбөлөг 3000 гаруй болор гурвалжингаас бүтсэн байна. Бөмбөлөгийг жил бүр хийдэг байна.
4. Шотланд, Мөстэй усанд орох үйл ажиллагаа (Jeff J Mitchell/Getty Images)
Шотландад шинэ жилийг маш өргөн хүрээтэй тэмдэглэдэг бөгөөд шинэ жилийн баярын уламжлалын нэг нь хүйтэн усанд орох байдаг аж.
5. Темза голын эргээр Лондоны иргэд цугларч баярын салютыг харцгаасан байна. (Oli Scarff/Getty Images)
Лондон хотын иргэд Шинэ оноо Биг-Бены дэргэд угтахаар цуглацгаажээ. Цагийн зүү 12 цохилоход тэнгэрт олон түмэн оч гялалзаж, тэнгэрээс амттангаар цас орсон байна.
6. Дурбан хотын иргэд бүгд ус руу оржээ. (Reuters/Rogan Ward)
Нэг талаас Африкийн шинэ жил нь аврагчдын авъяас чадварыг шаардсан зүйл болдог. Жишээ нь энэ жил 40 мянга гаруй иргэд шинэ жилд оролцсон бөгөөд 365 хүүхэд алга болсон байна. Ийнхүү алга болсон хүүхдүүдийг мэдээж аврагчид хайх бөгөөд 2 нь одоогоор олдоогүй байгаа гэнэ.
7. Баярын хундага өргөж буй охид, Мадрид. (Gerard Julien/AFP/Getty Images)
Шинэ жилийн үдшээр Мадридчууд төв талбай дээрээ цугладаг бөгөөд цагийн зүү цохих тоолонд нэг ширхэг усан үзэм иддэг байна. Ийнхүү усан үзэм идэхдээ хүслээ шивнэх ёстой байдаг аж.
8. Киев (AP Photo/Efrem Lukatsky)
Он гарсны дараа үдэшлэгт оролцсон иргэд бүгд Украйны сүлд дууг дуулжээ. Киевын шинэ жилд 100-500 мянган хүн оролцсон бололтой. Украйны ерөнхийлөгчид хандаж, ард иргэдийн хэлсэн үг.
9. Афин (AP Photo/Petros Giannakouris)
Санхүүгийн хямралд орсон Грекийн хувьд салют бусад орныг бодоход даруухан байсан байна. Шинэ жилийн үдшээр оршин суугчид классик хөгжим сонсож, баярын салют харцгаажээ.
10. Румыний нийслэл Бухарестын иргэн оргилуун дарс барьж байна.
Румыний оршин суугчид шинэ оноо талбай дээрээ угтацгаасан байна. (AP Photo/Vadim Ghirda)
11. Германы томоохон хот Кёльний дуганы эргэн тойрон дахь салют. (Patrik Stollarz/AFP/Getty Images)
12. Улаан талбайд болж буй Шинэ жилийн үдэш. (Reuters/Tatyana Makeyeva)
Шинэ жилийн үдшээр Москвагийн гудамж, талбай дээр 50 мянга гаруй хүмүүс цугласан байна. Улаан талбай дээр ирсэн хүмүүсийг эхлээд металл шалгагчаар шалгаж байсан бөгөөд 5000 орчим цагдаагийн ажилтангууд ажиллажээ.
13. Өнгөрч буй оныг бэлгэдсэн мануухайг шатааж буй бяцхан хүү. Энэтхэг, Мумбай (AP Photo/Rafiq Maqbool)
14. Мьянмар улсын хуучин нийслэл Янгон хотын иргэд олон мянгаараа цуглажээ. (Ye Aung Thu/AFP/Getty Images)
15. Хойд Солонгос (AP Photo/Kim Kwang Hyon)
Хойд Солонгост ч гэсэн Шинэ жилийг тэмдэглэсэн байна. Хэдийгээр нүсэр дуулиантай болоогүй ч иргэд удирддагч агсан Ким Ир Сен болон Ким Чен Ир нарын хөшөөнд цэцэг өргөсөн аж. Үүнээс гадна Ким Чен Ын: “Хойд Солонгос хэрэггүй хог хаягдлаасаа ангижирсан учир илүү хүчирхэг болсон” -хэмээн зарласан байна.
16. Хонконг (Reuters/Tyrone Siu)
2014 оныг Хонконгууд нэлээд нүсэр хүлээж авсан байна. Аялал жуулчлалын алба нь ард иргэддээ зориулан гайхалтай үзүүлбэрийг бэлтгэсэн аж.
17. Сиднейн шинэ жилийн үдэшлэг (AP Photo/Rob Griffith)
Он гарах тэр мөчид олон тооны, өнгө өнгийн салют алаглан буудаж 1.5 сая гаруй хүн энэ үйл ажиллагаанд оролцжээ. Харин шинэ жилийн үдэш Австралид +22 хэмийн дулаан байсан байна.
18. Бенгалийн галаар хийсэн 2014 он. Франц (Reuters/Benoit Tessier)
Энэ жил Парист салют буудаагүй ч Эйфелийн цамхаг бенгалийн галаар гэрэлтэж байлаа.
19. Арабын Нэгдсэн Эмират улс. (Karim Sahib/AFP/Getty Images)
Дубайн төв томоохон хэмжээний шоу болсон бөгөөд энэ шоунд олон мянган зочид цуглажээ. Хамгийн нүсэр хэмжээний шоугаар Гинессийн амжилтын номонд ч багтах магадлалтай байгаа гэнэ.