Хятадууд галт уулыг Зочид буудал болгож байна

2013-12-30, 22:50
17,082
Хятадууд саяхан цэвэр байгальд амрах дуртай амрагчдад зориулан гайхалтай бэлэг барихаар шийджээ. Хятадын Songjiang хотын Тяньменьшань (Tianmenshan) уулын ойролцоо нэгэн галт уулын тогоо байдаг байна. Тэгвэл Британийн "Atkins" компанийхан галт уулын тогоон дотор 5 одтой зочид буудал барих саналыг тавьсан бөгөөд үүнийг нь Хятадууд зөвшөөрч хамтран ажиллахаар болсон байна.
Хятадууд галт уулыг Зочид буудал болгож байна

Буудлын гол барилга нь галт уулын тогооны 100 метрийн хонхорхойтой хананд суурилагдах бөгөөд дотор нь хүрхрээ байрлах гэнэ. 19 давхар буудлын 2 давхар нь усан дотор байх юм байна.

www.caak.mn

Үүнээс гадна усан сан, харайлтын тавцан байрлах бөгөөд хамгийн сонирхолтой нь 10 метрийн гүн усан дотор ресторан байрлах аж. Буудлын дээвэр нь галт уулын тогооноос ердөө л 15 метрээр өндөр байх бөгөөд галт уулын тогооны эргэн тойронд зугаалах боломжтой зам барих юм байна.

www.caak.mn

Энэ буудал нь 345 сая фунт стерлингийн үнээр баригдана хэмээн төсөвлөгджээ. Буудлын эзэд 2015 оноос үйлчлүүлэгчдээ хүлээн авах зорилготой ажиллаж байгаа юм. Энэ зочид буудалд нэг хоноход, дундаж үнэ нь 200 фунт байх бөгөөд нийт 380 өрөөтэй ажээ.

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()