Охины эцсийн хүсэлтийг биелүүллээ

2013-12-26, 04:07
29,351
Саяхан буюу 12 сарын 21-нд 10,000 хүн 8 настай охин болох Дилэйни Браун (Delaney Brown)-ны гэрийн гадаа цугларч, охины шинэ жилийн хүсэлтийг биелүүлсэн байна. Охин цус багадах өвчинтэй бөгөөд түүний биеийн байдал маш хурдацтай муудаж байгаа гэнэ. 12 сарын 17-нд эмч нар охинд хэдхэн долоо хоногийн нас үлдсэн хэмээн эцэг эхэд нь мэдэгджээ.
Охины эцсийн хүсэлтийг биелүүллээ

12 сарын 20-нд охины төрсөн өдөр болсон бөгөөд түүний гэр бүлийнхэн Facebook хуудаснаа хандаж охины хүсэлтийг биелүүлж өгөөч хэмээн гуйсан байна.

Охины мөрөөдлийн нэг нь дуучин Тейлор Свифт (Taylor Swift)-тэй уулзах байжээ. Үүнээс гадна шинэ жилийн сүлд дууг сонсох байсан байна. Ингээд төрсөн өдрөөрөө тэрээр Свифт-тэй утсаар ярьж, маргааш нь олон мянган Facebook-ийн хэрэглэгчид түүний цонхны дор цуглаж, шинэ жилийн сүлд дууг дуулж өгсөн байна.

Цугалсан сайн дурын хэрэглэгчид цагийн турш охины цонхон дор зогсож шинэ жилийн дуунуудыг дуулсан аж. Энэ үйл ажиллагаанд 10,000 орчим хүн оролцсон гэнэ.



Видео.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()