Чамин нэртэй хоолны тайлбар

2013-12-23, 23:08
16,510
Зоогийн газар, тэр тусмаа үнэтэй зоогийн газар ороод бидний хэн нь ч “мэдэхгүй” нэртэй хоолнууд байдаг. Энэ нь хоол захиалахад нэлээд хүндрэл учруулдаг. Зүгээр л «Май загастай төмс» эсвэл «Гүзээлзгэнэтэй бялуу» гээд биччиж болоогүй юм байх даа гэж санагддаг. Ингээд зарим нэг үйл ойлгогдох нэртэй хоол, зуушны ялгааг гаргаж тайлбарыг хийе.
Чамин нэртэй хоолны тайлбар
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэ мэдээлэл нь чанамал, жигнэмэг, махан, болон ногоотой хоолыг алдаагүй таньж чаддаг болоход тань туслах болно.

1. Брошет - (франц хэлнээс орчуулвал «шор» гэсэн утгатай) шарах шүүгээнд бэлдсэн мах юм. Шувууны мах, ногоо эсвэл мөөг орсон байдаг.

www.caak.mn

2. Гранита - Хөлдөөсөн амттан. Товчхондоо жимсний нухаш, чихрийн сироп болон нимбэгний шүүсний холимогоор хийсэн мөс юм.

www.caak.mn

3. Гратен – мах, загас, далайн бүтээгдэхүүнүүд эсвэл ногоо (шүүслэг биш, төмс, спаржа, өнгөт байцаа мэт)-нуудыг зууханд шаран (хааяа шарах шүүгээнд) цөцгийтэй соусанд хуурай талх эсвэл бяслагаар бүрэн олон хүний эсвэл хувь хүний хэмжээтэйгээр хийдэг амттан юм. Бас жимсээр хийсэн амттаны Гратен ч байдаг.

www.caak.mn

4. Дип - (англиас орчуулвал “дүрэх, шумбах” гэсэн утгатай) гараараа барьж иддэг чипс, хатаасан талх, бин гэх мэтийг дүрдэг өтгөн соусыг хэлнэ. Жимс, ногоо, халуун ногоо зэрэг янз бүрийн зүйлсийг холин бэлддэг.

www.caak.mn

5. Карпаччо – эрт үеэс хийдэг байсан маш нимгэн зүссэн уксус тосны холимогоор амталсан хэрчим түүхий махнууд юм. Одоо бол загас, далайн бүтээгдэхүүнүүд, жимс эсвэл ногоогоор хийсэн зууш гэж нэрлэж болно.

www.caak.mn

6. Киш – цөцгий, өндөгтэй франц бялуу юм. Хачир нь амттай биш янз бүрийн зүйл байж болно. Жишээ нь мах, нарийн ногоо, загас гэх мэт. Заримдаа бяслаг орно. Кишийг халуунаар нь өгнө.

www.caak.mn

7. Клафути – Францын хөнгөн маягийн бялуу. Голдуу өндөг сүүтэй блин хийдэг шиг зуурмаганд жимс хийн бэлддэг. Мөн сам хорхой, гахайн утсан мах, шоколад, интоор, самартай хийж болдог байна.

www.caak.mn

8. Конфи - Өөрийнх нь шүүсэнд амталж бэлдсэн гахайн мах, нугас, галуу эсвэл цацагт хяруулын мах юм.

www.caak.mn

9. Кростини – зууханд жигнэн тос түрхэсэн халуун талх, нухаш, зүсэм бяслаг, сам хорхойтой өгдөг.

www.caak.mn

10. Мильфей - (франц хэлнээс орчуулвал «мянган дэлбээ» гэсэн утгатай) зөөхий, чанамал, маскарпоне бяслаг түрхсэн, жимсээр чимж үелэсэн, дундуур нь зуурмагаар хийсэн шажигнасан давхараат жигнэмэг хавчуулсан амттан юм.

www.caak.mn

11. Паннакотта - (Италиас орчуулвал «чанасан зөөхий» гэсэн утгатай) зөөлөн амтат крем-цэлцэгнүүр, заавал орсон зүйлс нь сүү, зөөхий, царцмаг, ваниль юм. Жимс болон амтат соустай өгнө.

www.caak.mn

12. Парфе - (франц хэлнээс «өө сэвгүй» хэмээн орчуулагдана) чихэр, ваниль, зөөхийтэй хөөсрүүлж хийсэн зайрмаган амттан, сайхан амт үнэр оруулахын тулд шоколад, какао, кофе, жимсний цэлцэн болон үүрмэг хэрэглэнэ.

www.caak.mn

13. Релиш - (англи хэлнээс орчуулвал «өтгөн соус» гэсэн утгатай) шинэ эсвэл жигнэсэн ногоонд халуун ногоо, нарийн ногоо, самар нэмж хийсэн халуун ногоотой соус.

www.caak.mn

14. Роллада - Ногоотой мах эсвэл шоколадтай, кремтэй бисквитээр хийсэн амтат ороомог.

www.caak.mn

15. Сабайон - «буцалгасан дарс» эсвэл «крем» гэж болно. Өндөгний шарыг чихэр, архитай хөөсрүүлэн хийсэн соус. Дарс нь ром эсвэл цагаан дарс байж болно.

www.caak.mn

16. Террин – тусгай хэвэнд жигнэсэн террин нэртэй нухаштай жигнэмэг. Нухашыг ямар ч махаар хийж болно. Загасны махан (ямар ч загасны мах байж болно) дээр бяслаг, ногоо хольсон байдаг.

www.caak.mn

17. Тирамису - (итали хэлнээс «намайг өргө» гэсэн утгаар орчуулагдана, хайрын болзооны үед бие биеэндээ санал болгодог сэтгээл санаа өөдрөг болгодог шилдэг амттан) маскарпоне бяслаг, хуурай жигнэмгэн дээр өндөг, чихэр, кофе болон ром дарс нэмж хийдэг Италийн амттан юм. Цагаан шоколад болон жимсээр хийж ч болно.

www.caak.mn

18. Трайфл – цагаан дарсанд дэвтээсэн кекс эсвэл бисквит, крем, цөцгий, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, гадил жимсээр үелүүлэн хийсэн англи десерт юм.

www.caak.mn

19. Фламбе – хатуухан архинд “жигнэсэн” бүх зүйлийг хэлж болон. Архиа тухайн бүтээгдэхүүн дээр (гахай, тахиа, үхрийн мах гэх мэт) цацаж, гал асаан шарж хийдэг.

www.caak.mn

20. Чатни - сонгино, сармис, карри, амтлагчуудыг их хэмжээгээр нэмж, янз бүрийн жимс ногоогоор хийсэн халуун, хурц, хэл ам дарвигнуулам Энэтхэг соус-нухашнууд юм.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()