Дэлхийн хамгийн баян эр “Санта” болжээ

Microsoft компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс (Bill Gates) нь Reddit.com сайтын идэвхитэй хэрэглэгч учраас, дүрэм ёсоор “Санта” болсон байна. Учир нь, уг сайтынхан 4 жилийн ойгоороо хэрэглэгчдын дунд бэлэг солилцдог үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Энэ нь, та хэн ч бай авахыг хүссэн бэлэгнийхээ жагсаалтыг бичиж, өөр нэг хэрэглэгчийн хувьд “Санта” болдог юм байна. Гейтс энэ хөгжилтэй үйл ажиллагаанд оролцохоор шийджээ.
Дэлхийн хамгийн баян эр “Санта” болжээ

Энэ тоглоомонд америк бүсгүй Жо Рэйчел (түүний сайт дээрх нууц нэр NY1227) нь Дэлхийн хамгийн баян эр болох Билл Гейтсээс Зул сарын баярын бэлэг авах азтай нэгэн болжээ. “Түүний гарын үсэг зурсан нэрийн хуудас, гэрэл зургийг хараагүй байхдаа, бэлэг өгсөн хүний тухай юу ч таамаглаагүй”–гэж бүсгүй ярьсан байна.

Бүсгүйн "хүсэлтийн жагсаалт"-д Аялах дуртай гэж дурдсан байсан учир, 500 шилдэг аялалын маршрутыг тодорхойлон бичсэн "National Georgaphic"-ийн ном, Чихмэл үнээ, түүний нэрийн өмнөөс "Heifer International" буяны байгууллагад төлбөр хийснийг мэдэгдэх бичиг зэргийг Рэйчелд илгээжээ.

www.caak.mn

Энэ бэлэг нь "африкийн ядуу гэр бүлүүдийн нэгэнд зориулагдсан байжээ. Бүсгүйн өмнөөс хандвилсан мөнгөөр жинхэнэ үнээ худалдаж авах бөгөөд тэр үнээ нь удаан хугацаанд тус гэр бүлийг цагаан идээгээр хангах болно" -гэдгийг билэгдсэн ажээ. Өглөгийн хэмжээ тодорхойгүй ч, иймэрхүү “хандив” нь 500 америк доллараас дээш байдаг гэнэ.

www.caak.mn

www.caak.mn

“Бэлэг түүнд маш их таалагдсан”- хэмээн Жо Рэйчел онцлон тэмдэглээд, Гейтст талархал илэрхийлэн, түүний жагсаалтанд Apple-н iPad байсан гэж харамсангуй хэлсэн байна. «Эвгүй юм болчихлоо» — гэж бүсгүй уучлалт хүсчээ.

Билл Гейтсийн гарын үсэгтэй мэндчилгээ.

www.caak.mn

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()