Калифорни мужийн Оринж тойрогт амьдардаг гэр бүл бүх өө сэвийг хичээнгүйлэн арилгадаг учир өөрсдийгөө өөгүй гэж үздэг байна.
Анх өрхийн тэргүүн, пластик мэс засалч Майкл Никкол (Michael Niccole) нь охин Шармийн (Charm) дөнгөж бомбойж буй өгзгийг ажиглаж, “төгс биш” байдалд анхаарлаа хандуулжээ. Удалгүй “дутагдлыг” олж илрүүлсэний дараа хагалгаа хийх үед, охин нь дөнгөж 9 хүрч байсан ч, эцгийнхээ “хутган” дор хэвтсэн байна.
Халамжтай Майклын гарт өртсөн дараагийн гэр бүлийн гишүүн нь 18 насандаа силикон хөхтэй болсон түүний охин Бриттани (Brittani) болжээ. Гурван жилийн дараа бүсгүй эцэг эхээсээ удаан хүлээсэн бас нэг бэлгээ авсан нь хамрын угийг нарийн болгох зорилготой мэс ажилбар байлаа.
Түүний хоёр охин Шарм, Бриттани хоёр.
“Миний хөх жижиг хавтгай байсан учир би өөрийн биеэ өөрчлөн аятайхан болохыг маш их хүсдэг байсан. 15 настай байхдаа би анх удаа эцэг эхдээ надад өөр хөх хэрэгтэй гэж хэлсэн. Би 18 нас хүртлээ хүлээх хэрэгтэй гэдгийг мэдэж байсан л даа. Гэвч үргэлж л энэ сэдвийг сөхдөг байв. Дунд сургууль төгсөхөд аав намайг дараагийн долоо хоногт хагалгаа хийнэ гэсэн мэдээгээр намайг гайхширалд оруулсан. Би үнэхээр их догдолсон. Одоо би энэ хагалгааг хийлгэсэн нь миний амьдралдаа хийсэн хамгийн зөв зүйл гэж боддог. Би эцэг эхдээ маш их хайртай, тэд үнэхээр төгс шүү” -гэж нүүр будагчаар ажилладаг 25 настай Британи илэн далангүй ярьсан байна.
Бага охин Шармынхаа нүүрэнд ботокс тарьж байна.
Эгчийнхээ бахархсан яриаг сонсоод энэ жил хөхөө томруулсан Шарм ярианд оролцов.
“Манай аав шилдэг нь, тиймээс би хагалгааны үеэр найдвартай гарт байгаа гэдэгтээ итгэлтэй байдаг. Би пластик хагалгаа өдөр тутмын амьдралын хэвийн нэг хэсэг болсон Оринж тойрогт өссөн билээ. Тиймээс ямар ч асуудалгүй төгс хэмжээтэй хөхтэй болсон. Миний найзууд намайг супер харагдаж байна гэдэг.” -гэж тэрээр ярьжээ.
Гэвч үүгээр охидуудын пластик хагалгаа дууссангүй, тэд байнга л эцгийнхээ эмнэлэгт очин, Майкл тэдэнд ботокс тариа хийж, бас арьс цэвэрлэх (пилинг) эмчилгээ ч хийсэн байна.
“Сард хоёр удаа аав бидэнд ботокс тарьдаг. Энэ тариа биднийг үрчлээснээс
хамгаалдаг учир маш чухал гэж би боддог. Хөлс ялгаруулалтыг зогсоохын
тулд бас миний суганы орчим ботокс шахдаг.” –гэж Шарм ярьсан байна.
“Охидынх нь пластик хагалгааг дэндүү их сонирхож байгаа нь таалагдахгүй байсан ч, нөхрийнх нь ажлын сайн үр дүн түүнийг санаагаа өөрчилхөд хүргэсэн.”- гэж байнга өөрчлөгдөж байдаг охидын эх үнэнээ хэлжээ.
“Тэд сайхан зүйлээр хүрээлэгдэж өссөн: тансаг машин, гоё байшин, сайхан найзууд г.м. Тэд ийм орчны нөлөөнд байсны ачаар амьдралынхаа турш гоо сайхнаа хадгалж байхын чухлыг ойлгодог болсон байх гэж би бодож байна. Надад охидууддаа туслах маш тааламжтай байсан бөгөөд үүнийг би дахин дуртайяа хийх болно” -гэж өрхийн тэргүүн хэлж байна.
Та энэ эцэгийн үйлдэлийг зөв гэж бодож байна уу?