2013 оны Дэлхийн шилдэг дизайн, шийдэлтэй бүтээлүүд

2013-12-09, 22:37
15,446
“Red Dot Design Award” нь Дэлхийн хамгийн мундаг дизайнерын өрсөлддөг тэмцээн юм. Шилдгийн шилдгийг тухайн онд хамгийн сонирхолтой өвөрмөц бүтээл хийсэн дизайнер авдаг байна. Ингээд аваргыг шалгаруулсны дараа Эссен дахь "Red Dot" музейд шилдэг бүтээлийг танилцуулдаг ажээ. 2013 оны "Red Dot"-ын ялагчид аль хэдийн шалгарсан бөгөөд эхний 10 байрыг танилцуулъя.
2013 оны Дэлхийн шилдэг дизайн, шийдэлтэй бүтээлүүд

1. Museum of the Moving Image, Нью-Йорк.
2011 онд дахин нээлтээ хийсэн энэ музей нь орчин үеийн дууны ертөнцийн түүхийг агуулсан болно. Музей нь гол онцлог нь хөдөлгөөнт бүтээлүүд оршдогт оршино. Архитектор – Leeser Architecture

www.caak.mn

www.caak.mn

www.caak.mn

2. Spijkenisse Book Mountain, Нидерланд.
Энэ номын сан нь олон нийтэд зориулагдсан бөгөөд хотынхоо төвд оршдог байна. Түүний дотоод засал чимэглэл, бүтэц зохион байгуулалт нь Голландын нэгэн тосгоныг санагдуулах мэт байдаг. Архитектор – MVRDV

www.caak.mn

www.caak.mn

3. Varioline саун.
"Varioline" саун нь уян хатан хийгдсэн учир та өөрийн хүссэнээр ашиглаж, өөрт тааруулах боломжтой юм байна. Saunalux GmbH Products & Co. KG, Germany

www.caak.mn

www.caak.mn

4. Dutch Design Chair.
"Dutch Design" сандал нь маш бат бөх аж. Энгийн нэгэн хайрцаг хэдхэн хөдөлгөөний дараа 200кг хүртэл жин даах сандал болон хувирч байгаа нь гайхалтай. Нэг сумаар хоёр туулай буудсантай ялгаагүй болж байгаа биз.

Marcel Hellemons Tim Várdy

www.caak.mn

5. Welded.
Харахад нэлээд барьцгүй тогтворгүй мэт харагдах ч үнэн хэрэг дээрээ төмөр болон чулуу ашиглан хийсэн байна. Ширээний хөлний хувьд хэд хэдэн өнгийн сонголттой аж.

Alain Gilles / The Studio (Alain Gilles), Belgium

www.caak.mn

6. My Big Tea.
Гадуураа бүрээстэй энэ данх нь цайг халуунаар хадгалаад зогсохгүй тухтай мэдрэмжийг төрүүлнэ. 1,5 литр багтах энэ данх нь ган төмөр бариултай бөгөөд шаазангаар хийсэн юм байна.

Tools Design (Henrik Holbæk, Claus Jensen), Denmark

www.caak.mn

7. Wine Classics.
"Wine Classics" цуглуулга нь 13 төрлийн дарсны хундаганаас бүтсэн бөгөөд International Wine Institute-тэй хамтран бүтээсэн юм байна. Болороор хийсэн чамин эдлэл шүү.

Zwiesel Kristallglas, Germany
Irmgard Braun-Ditzen, Germany

www.caak.mn

8. Greenville rope-play houses.
Энэ тоглоом нь хүүхдэд нэн тохиромжтой бөгөөд хүүхэд өөрийн төсөөллөөр завь, цамхаг, агуй мэтээр төсөөлөн харж болно. Байшин бүхэн олс, хулс мод болон ган төмрөөр хийгдсэн юм.

Berliner Seilfabrik GmbH & Co., Germany
Marius Kotte, Germany

www.caak.mn

9. Flow radio.
Flow radio-ийн гэр нь тунгалаг учир түүний дотор ажиллагааг харж болно. Хамгийн гол нь асаалттай байвал бүдэгхэн гэрэл цацардаг бөгөөд товчлууруудыг нь ашиглахад хялбар болох аж.

Lexon SAS, France
Philip Wong, France

www.caak.mn

10. Ceiling Radiator.
Офис болон томоохон танхимд байхад тохиромжтой дүүжин халаагч. Хамгийн гол нь конденсат нь дусахгүй харин урсахаар хийгдсэн аж. Klix Deckenradiatoren GmbH, Germany

Uwe Klix, Germany

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()