Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
50 настай Дэвид Номхон Далайн эргийн ойролцоо амьдардаг бөгөөд сард хоёр удаа Ванкуверт очиж төгөлдөр хуур дардаг байна.
Дэвид асрамжийн газар байхдаа хөгжим заалгаж байсан ч, одоо төдийлөн сайн мэддэггүй байна. Гэхдээ л тэрээр өөрийн авъяасаар ийнхүү төгөллдөр хуур дарах болжээ.
“Би хөгжим хэрхэн зөв дарахыг мэдэхгүй ч өөрийн толгойд, бодолд байгаа аяыг гаргаж, хүмүүст хүргэх нь надад маш таатай байдаг” -хэмээн ABC News-т ярьсан байна. Жеймс Мейнард хэмээх худалдан авагч Дэвидийн хөгжим тоглохыг сонсоод тэсэлгүй нулимс унагажээ.
“Түүнийг хөгжим дарж эхлэхэд би золтой л кофегоо асгачихаагүй. Дэвидийн төгөлдөр хуур дарж буй гарыг хараад л миний нүдэнд нулимс дүүрээд ирсэн” -хэмээн Жеймс хэлсэн байна.
Уэлшийн хэлж байгаагаар энэ авъяас нь хүнд хэцүү үеүүдийг даван туулахад ихээхэн тус болсон гэнэ.
Яагаад ч юм хөгжим дарах үед ямар нэгэн далдын хүч миний биед орсон мэт болдог гэж Дэвид хуваалцсан байна.
Видео.