Хөл нь мэдээгүй болсон ч мэс заслаа хийсээр байна

Хүн өөрийгөө хэзээ ч голж болдоггүй гэдгийг нэгэн эмч баталсан юм. Тед Раммел (Ted Rummel) хэмээх мэс заслын эмчийн доод хэсэг нь мэдээгүй бөгөөд тэрээр өөрийн ажилаа хийх боломжгүй болсон аж. Гэхдээ тэрээр сэтгэл санаагаар унаж гутраагүй бөгөөд харин ч ажилаа үргэлжлүүлэн хийх санааг олсон байна.
Хөл нь мэдээгүй болсон ч мэс заслаа хийсээр байна

Тед Раммел (Ted Rummel) нугасны хавдартай байсан учир ийнхүү бөгсөн биеэрээ мэдээгүй болсон аж. Бүтэн жилийн турш тэрээр асрамжинд байсан хэмээн “Daily News” мэдээлжээ. Ингээд хагалгаа хийлгэсэн ч түүний тал бие мэдээгүй болсон байна. Тэр өөрийн ажилдаа хэтэрхий их дуртай байсан тул энэ талаар анх сонсоод шоконд орсон нь мэдээж юм.

www.caak.mn

“Амьдрал минь ингээд төгсгөл боллоо. Ирээдүйн талаар бодох ч хэрэггүй” -гэж би бодсон хэмээн хожим нь Тед дурсаж байна. Гэвч хэсэг хугацааны дараа Тед өөрийгөө дайчлан яаж ч байсан эргэн ажилаа хийх болно гэсэн зорилгыг өөртөө тавьсан байна. Ингээд тэрээр гэр бүлийнхэнтэйгээ илүү ойр харьцаж, дасгал сургуулилт хийж эхэлсэн аж. "Намайг дэмжиж, хайрлаж, урам хайрласан гэрийнхэндээ маш их баярлалаа" -хэмээн хэвлэлээр дамжуулан мэдэгдсэн байна.

www.caak.mn

Урт хугацааны бэлтгэлийн дараа Тед дахин хагалгааны танхимд орохоор шийдсэн байна.

www.caak.mn

Одоо тэрээр бүх хагалгааг хийх боломжтой болсон.

www.caak.mn

“Тун удахгүй Тед өөрийн ур чадварыг хадгалж үлдсэнээ мэдсэн байна. Ингээд тэрээр гар, хөл, тавхай гэх мэт хагалгааг хийдэг болсон аж.

www.caak.mn

“Миний амьдралд хүндрэлтэй зүйл тохиолдох магадлалтай ч надад энэ бүхнийг даван туулах хүч, тэнхээ байна. Харин одоо би над шиг асуудалтай тулгарсан хүмүүсийг аврахын тулд бүхий л боломжоо ашиглах болно” -гэж тэрээр хэлжээ.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()