Мобиком корпораци орон нутагт цогц үйлчилгээ бүхий төвийг ашиглалтанд орууллаа

2013-12-02, 19:21
6,066
Мобиком Корпораци орон нутагт анх удаа орчин үеийн шийдэл, загвар дизайн бүхий нэг цэгийн томоохон үйлчилгээний төвийг Дархан хотод ашиглалтанд орууллаа. Дарханы Тэди  гэж нэрлэгдэж буй энэ төвийг Монгол Улсын 2 дахь нийслэлд нээж байгаа нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, хүсэл шаардлагад нийцсэн орчин нөхцөлийг бүрдүүлж, орон нутагт зөвхөн Мобикомын үйлчилгээг үзүүлэх төдийгүй аймаг, бүс нутгийн хэмжээнд нийслэл УБ хоттой ижил түвшний хэрэглээний соёл, үйлчилгээний стандартыг хүргэх томоохон ажил болж байгаа юм. Энэхүү үйлчилгээний төвөөр Дархан-Уул аймгийн 4 сум, 24 багийн нийт 100,000 гаруй иргэн, харилцаа холбооны салбарын бүх төрлийн асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой болж байна.
Мобиком корпораци орон нутагт цогц үйлчилгээ бүхий  төвийг ашиглалтанд орууллаа








Ньюком групп болон Мобиком Корпорацийн хөрөнгө оруулалтаар бий болсон Дархан Тэди төв нь 3,713 м2 бүхий 4 давхар байгууламж. Энд Мобикомын үйлчилгээний төвөөс гадна Сэлэнгэ, Эрдэнэт, Булган, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн бүс нутгийг хариуцсан техникийн төв, 15 орчим байгууллага үйл ажиллагаагаа явуулж, 140 гаруй бизнес эрхлэгчид жижиглэн худалдаа эрхлэх бөгөөд цахилгаан бараа, зоогийн газар, техник үйлчилгээний төв зэрэг 200 гаруй ажлын байрыг шинээр бий болгоод байна. Барилгын давуу тал нь орчин үеийн дизайны шийдэл бүхий нэг цэгийн үйлчилгээ, хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжөөр тоноглогдсон цахилгаан хангамжийн дэд өртөөг байгуулснаар Дархан Тэди төвийн ойролцоо шинэ бүтээн байгуулалт бий болох боломжийг бүрдүүлж, орон нутгийн хөгжилд томоохон хөрөнгө оруулалт болж байгаа юм.



Мобиком Корпорацийн Дархан салбарын хувьд анх 1996 оны 11 сарын 19-нд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд 17 жилийн ойгоороо Дарханы нийт хэрэглэгчиддээ орчин үеийн  цогц байгууламжаар ийнхүү бэлэг барилаа. Шинэ салбар нь тав тухтайгаас гадна хэрэглэгч бүх төрлийн гар утас, үйлчилгээг бүрэн ашиглаж туршсаны үндсэн дээр худалдан авах боломж бүхий тусгай хэсэгтэй, үйлчилгээний ажилтнууд tablet-аар түргэн шуурхай үйлчилж, хэрэглэгчдийн тав тухыг хангах үйлчилгээний шинэлэг уур амьсгалыг бүрдүүлэх юм.







Шинэ байрны нээлтийг тохиолдолдуулан iPhone-ы албан ёсны борлуулагч Мобиком корпораци дэлхийд борлуулалтаараа тэргүүлээд байгаа iPhone 5s, iPhone 5c утаснуудыг 1 жилийн баталгаат хугацаа, хүүгүй лизингийн нөхцөлөөр Дарханчууудад худалдаалж,  2013 он дуустал Дархан Тэди төвөөр үйлчлүүлсэн 5,000₮-ийн худалдан авалт тутамд iPhone 5, Nokia 105 гар утас, дата эрх, нэгжний шагналтай урамшуулалт худалдааг зарлаад байна.







Дашрамд дурдахад, Мобиком корпораци Монгол Улсыг холбосон хамгийн өргөн сүлжээгээ илүү өргөтгөхийн тулд зөвхөн 2013 онд гэхэд 200 гаруй суурин станцыг шинээр суурилуулан 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийгэмд тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулсаар байгаа билээ.

Мобиком Корпораци



Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.