1. 74 настай Австралийн оршин суугч Жеймс Харрисон (James Harrison)
ойролцоогоор 1000 удаа цусаа өгсөн байна. Түүний ховор бүлгийн цусанд
цус багадалтын хүнд хэлбэртэй шинээр төрсөн хүүхдүүдэд амьдрахад нь
тусладаг "антитела" агуулагддаг байна. Ойролцоогоор түүний цусны ачаар 2
сая гаруй бяцхан хүүхдүүд аврагдаж чаджээ.
2. Хэрвээ хүний зүрх байхгүй бол амьдарч болно гэж үү? Болно. Үүнийг Крейг Льюис хэмээх америк хүнийг эмчилж байсан эмч нар баталсан байна. Түүнд зүрхний цохилтыг дэмжих төхөөрөмж ч тус болж чадаагүй байна. Эцэст нь өвчтөний зүрхийг аваад түүний оронд цусыг тасралтгүй урсгадаг аппаратыг залгажээ. Өвчтөн амьд үлдсэн ч зүрхний цохилт байхгүй байсан бөгөөд зүрхний цохилтыг хэмжих аппаратан дээр шулуун зураас гарч байжээ.
3. Хүний зан байдалд цусны бүлэг нилээд нөлөөлдөг гэж Япончууд үздэг байна.
Нэг дүгээр бүлгийн цустай хүн шийдэмгий, өөртөө итгэлтэй.
Хоёр дугаар бүлгийн цустай бол нийтэч биш, зожигдуу, итгэл найдвартай.
Гурав дугаар бүлгийн цустай хүн ухаантай, нэр алдарт дуртай.
Дөрөв дүгээр бүлэг бол төлөв томоотой байдаг ажээ.
Япончууд үүнд үнэхээр их ач холбогдол өгдөг бөгөөд тохирох бүлгийн цусгүйгээс болж таныг ажилд авахаас татгалзаж ч чадна гэнэ.
4. Тулаан дээр улаан өнгө бухыг цухалдуулж, тэр матадор (бухтай тулалдагч)-ын нөмрөг руу дайрдаг гэж ихэнхи нь буруу боддог байна. Үнэн хэрэгтээ бух зарчмын хувьд өнгө ялгадаггүй ажээ. Тэрээр хөдөлгөөнд хариу үйлдэл үзүүлдэг байна. Улаан өнгийн нөмрөг сонгосоны учир нь бухны цус ажиглагдахгүй байлгахын тулд ажээ.
5. "Далайн дун-д чихээ наавал далай хэрхэн шуугихыг сонсоно" -гэж хүүхэд байхад бидэнд ярьдаг байсан билээ. Мэдээж хэрэг, ямар ч далайн чимээ байхгүй. Энэ бол хүрээлэн байгаа зүйлсийн дуу, хүний биеэс гарч буй авиа дунгийн хөндийд цууриатаж байгаа нь тэр юм. Гарч буй чимээний нэг нь судсаар гүйж буй цусны урсгал байдаг байна. Яг ийм чимээг гарын алгаа бөмбийлгөн чихэн дээрээ тавьсанаар сонсож болно.
6. Антарктидын мөсөнд байдаг загаснууд өнгөгүй цустай байдаг байна. Түүний цусанд эритроцит, гемоглобин байдаггүй ажээ. Ийм өвөрмөц цусны систем нь загаснуудыг маш хүйтэн усанд ч амьдрах боломж олгодог байна.