Үнэхээр ийм амьтан байдаг уу?

2013-11-20, 05:37
42,278
Өнгөрсөн 1990-ээд оноос л Японы шинжээчид хэд хэдэн удаа Антрактикийн мөсөн усанд аварга биетэй сонин амьтан байдаг тухай мэдээлж байжээ. Тэд түүнийг “нинген” (Ningen) хэмээн нэрлэжээ. Эдгээр амьтад нь цас шиг цагаан өнгөтэй, 30 метр орчим урт, хэдийгээр бидний харж дассан нүүр царайгүй ч хүнтэй төстэй гэж тэд дүрсэлсэн байна. Зарим мэдээллээр бол уг амьтан нь сэрвээ, сэлүүр эсвэл Лусын охин шиг сүүлтэй ажээ.
Үнэхээр ийм амьтан байдаг уу?

Хүнтэй төстэй нууцлаг амьтны тухай цуу яриа эхлээд Японы “2channel” онлайн-форум дээр гарч, тэндээс энэ түүхийг гаж үзэгдлийн судалгаа эрхлэдэг “MU” сэтгүүл шүүрэн авсан байна. Баталгаа болгон энэ сэтгүүл 2007 онд Антарктикийн өмнөд хэсэгт гарч ирсэн цагаан халимтай төстэй амьтны зургийг нийтэлжээ.



“Нинген” байдаг тухай хувилбарууд олон байдаг ч, тэдний аль нь ч үнэмшихээр бүрэн нотолгоо дэлгээгүй юм. Интернэт сүлжээнд энэ хүнтэй төстэй амьтныг харуулсан хэд хэдэн видео бичлэгүүд тарсан юм. Үүнээс нилээд сонрхолтой хоёр бичлэгийг та бүхэндээ үзүүлж байна. Хоёул усан дор авсан бичлэг ажээ.

Видео.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()