Хоолны дэглэм барьдаггүй одууд

Хэрвээ чи эмэгтэй бол Холливудын од байна гэдэг амаргүй билээ. Тэдэнд, мөнгө, шагнал гайхмаар их ч түүний нэг хэсгийг фитнес болон бусдаар шоолуулах шалтгаан гаргахгүй, биеийн галбираа алдахгүйн тулд зөв сонгосон цагаан хоолонд зарцуулахаар хойш нь хийх нь мэдээж юм. Харин холливудын зарим дива хатагтай нар энэ тамаас өөрсдийгөө зайлуулж чаджээ. Тэд хоолны дэглэм барьдаггүй гэнэ шүү.
Хоолны дэглэм барьдаггүй одууд

1. ”Ховч эм” цуврал кинонд тоглож алдаршсан 26 настай Блейк Лайвли “амьдралын баяр баясгалангаар дүүрэн” гэж орчуулагдах энэ овгийг авсан нь жирийн нэг хэрэг биш юм. “Маш их хөдөлдөг учраас түүнд хоолны дэглэм ч, фитнесийн мэргэжлийн дасгалжуулагч нар ч хэрэггүй.” –хэмээн батлан хэлж байна.

www.caak.mn

Тийм учраас “амьдралын эрч хүчээр дүүрэн” Блейк шоколаданд дуртайгаа нуудаггүй байна. Өглөө аяга халуун шоколад, орой хавтгай хар шоколад – энэ бол түүний амжилтын нууц ажээ.

www.caak.mn

2. Киноны хамтрагч Роберт Паттинсонтайгаа дахин уулзаж эхэлсэн гэж ярьцгааж байгаа Кристен Стюарт бас хоолны дэглэм барихаас татгалздаг байна. “Туранхай байдаг нь түүний гэр бүлийн удмынх" -гэж Стюарт өөрөө мэдэгджээ.

www.caak.mn

Тэрээр энэ гэр бүлийнхээ онцгой “нандин зүйлийг” жилийн дараа авч явж чадах эсэхийг харах л үлдлээ.

www.caak.mn

3. 46 настай жүжигчин Памела Андерсон 90-ээд оны эхээр секс билэгдэл байсан билээ. Нас явж байгаа ч, жүжигчин маань гайхалтай харагдаж байна. Саяхан тэрээр буяны үйл ажиллагаанд зориулагдсан марафон гүйлтэнд оролцжээ. Түүний хэлсэнээр бол, Памела гүйлтээр хичээлдэггүй ажээ.

www.caak.mn

“Хэдийгээр тэр цагаан хоолтон ч, хоолны дэглэм барьдаггүй, байнга хөдөлгөөнтэй байдаг учир биеийн галбираа хадгалж байгаа.” -гэж Памела батлан хэлдэг байна.

www.caak.mn

4. “Америк гэр бүл” цуврал киноны од София Вергара өөрийн сайхан бие бялдараараа олон мянган үзэгчдийг галзууруулдаг ажээ.

www.caak.mn

Вергараны өөрийнх нь үгээр бол түүний нууц гээд байх зүйл байхгүй гэнэ. Тиймээс тэрээр хүссэн бүх юмаа иддэг, тэглээ ч таргалдаггүй байна.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()