Ирээдүйг зорьсон нүүдэл

2013-11-15, 18:19
4,954
Хүн гэгч хүсэл сэтгэл нь цадаж өгдөггүй хачин амьтад. Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа л цаг ямагт байгаагаасаа илүүг хүссээр ирсэн. Магадгүй тэр тэмүүлэл маань л биднийг бусад амьтнаас ялгаж өгөө биз. Анхны оньсон машинаас эхлээд Apple, Samsung-ийн бүтээгдэхүүнүүд ч энэ л тэмүүллийн үр. Хурууны өндгөөр удирдаж болох дэлгэцнээс эхлээд хиймэл оюун ухааны биелэл сири гээд урьд нь бидний төсөөлж, эсвэл зөгнөлт киноноос л харж бахдан биширч байсан бүхэн маань өнөөдөр бидний өдөр тутмын хэрэглээ болжээ. Зөвхөн техник, технологи л хувьсан өөрчлөгдөөд байгаа ч юм биш. Энэ хорвоогийн жам нь ийм аж.
Ирээдүйг зорьсон нүүдэл

Програм хангамжийн үсрэнгүй хөгжил цаг минут тутамд цоо шинэ боломжуудыг нээж, тэр хэрээр амьгүй, хөшүүн байсан компьютерийн систем улам бүр уян хатан болж байна. Зарим бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч өөрийн хүсэл таалалд нийцүүлэн хөгжүүлэх ч боломжтой болж байна. Бидний ухаалаг хэмээн өргөмжлөөд буй бүтээгдэхүүнүүд үүний тод жишээ. Хэдхэн жилийн өмнө зөвхөн харилцаа холбооны хэрэгсэл байсан гар утас өнөөдөр биеийн маань нэгэн эд эс мэт болсны нууц нь хэрэглэгч худалдан авсан бүтээгдэхүүнээ цаашид таалалдаа нийцүүлэн хөгжүүлэх боломжтой болсонд л оршино. Энэ үйл явцыг захиалгын оёдолчинтой зүйрлэж болох мэт. Одоо бид таарах, таалагдах хувцсаа эрж хайх шаардлагагүй, таалалд тань нийцэж, биед тань таарсан хувцас тань дээр өөрөө ирэх боломжтой болж байна.

Бид ч дэлхийн хөгжил дэвшлээс хоцорсонгүй. Орчин үеийн бүхий л дэвшилтэт төхөөрөмжүүд өдөр тутмын хэрэглээнд маань нэвтэрсээр байна. Гэвч үйлчилгээ үзүүлэгч компаниуд төхөөрөмжийн энэхүү хөгжил дэвшилтэй зэрэгцэн хөгжиж чадахгүй байна уу даа гэх бодол үе үе төрөх юм. Нэг үгээр хэлбэл, хэрэглэгчид хэдийнэ феррари хөлөглөөд эхэлсэн ч хотын зам энхэл донхолтой, түгжрээтэй байна. Iphone-5S, Galaxy S4-өөр зэвсэглэсэн хэрэглэгчдэд сугалаанд хожих азаас илүү боловсронгуй, ухаалаг систем чухал мэт. Цагийн эрхээр цоо шинэ зүйлс ч хуучирдаг. Тухайн мөчид шилдэг нь байж чадсан нь л үнэ цэнээрээ бусдаасаа ялгардаг.

Энэ үйл явцыг соргогоор мэдэрсэн Юнител групп бусдаас түрүүлж алхан, Монголд анх удаа ЮНИТЕЛ 2.0 буюу өөрийн үзүүлдэг үйлчилгээ бүрээ цоо шинэ түвшинд аваачих үйл явцаа эхлүүлж байгааг дуулгахад таатай байна.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.