Таны урлагийн тэнгэр ямар вэ?

2013-11-13, 00:59
23,060
Орд ордны урлагын тэнгэр, ур чадварыг харуулсан орос зурхайг орчуулан та бүхэндээ толилуулж байна. Магадгүй та ямар нэгэн сонголт хийх гээд эргэлзэж байгаа бол энэ зурхай тус болж магадгүй юм. Сонирхолтой байх болов уу гээд нүцгэн бүсгүйчүүдийн зургуудаар чимсэн байгаа.
Таны урлагийн тэнгэр ямар вэ?

Үхэр.
Үхрийн ордныхонд шинэ санаа ихэвчлэн гэнэт ирдэг. Тиймээс тэд хүчээ шавхагдахаас нь өмнө санаагаа хэрэгжүүлэхээс өөр сонголтгүй болох нь элбэг. Таван минутын дуу, хоёр цаг үргэлжлэх балет, 700 хуудастай роман зэрэг нь тэдний бүтээх зүйл биш ээ. Харин тэд гоёмсог гүүр, орд харш, тэнгэр баганатсан барилгуудын архитектурыг санаачилж чадна шүү. Энэ ордны хүмүүсийн урлагийн авъяас нь архитектур байдаг.

www.caak.mn

Ихэр.
Ихрүүд бол гайхалтай жүжигчид. Тэр ямар ч дүрийг бүтээж чаддаг. Тайзан дээр, дурангийн өмнө дүрд хувирч байхдаа тэд бодит амьдралаа, хэн гэдгээ мартаж орхидог. Дүрдээ бүрэн гүйцэд хувирах чадалтай.

www.caak.mn

Хонь.
Жинхэнэ онгод уригч. Тэдний толгойд бүтээлч санаа асар хурдтай төрдөг. Гэвч амьдралдаа тэр дор нь хэрэгжүүлэхгүй бол онгодтой орж ирсэн гэнэтийн шинэ санаа нь тэр хурдаараа сарнин алга болдог байна. Санаагаа үг, үгээ үйлдэл болгож чадах л юм бол хонины ордныхон юуг ч урлагийн бүтээл болгож чаддаг.

www.caak.mn

Мэлхий.
Мэлхийн ордныхны хувьд бүтээнэ гэдэг нь амьсгалахтай адил юм. Өөрөөр хэлбэл тэдэнд үргэлж бүтээлч санаа төрж, түүнийг хэрэгжүүлж явдаг. Мэлхийн ордны хүн ямар ч урлагт хүч сорьсон ч амжилтанд хүрч чадна.

www.caak.mn

Арслан.
Арслангийн ордны хүний толгойд үргэлж л олон өнгийн уран бүтээлийн санаа эргэлдэж байдаг. Дэргэд нь будаг цаас байвал тэд зогсохоо мэдэхгүй зурсаар байх болно. Тэд урлан бүтээх ямарваа ажилд бүхий л сэтгэл зүрх, оюун бодлоороо автаж бусдыг таг мартаж орхидог. Ийм учраас арслангийн ордыхон ч гэсэн ямар ч урлагт амжилт үзүүлж чаддаг.

www.caak.mn

Охин.
Охины ордныхон өдөр тутмын, энгийн зүйлсийг урлаг болгож чаддаг. Тэд үргэлжилсэн үгийн зохиол, өдөр тутмын амьдралыг дэлгэрүүлсэн, нарийн анализтай детектив зохиолууд бичвэл амжилт гаргана. Харин тэдний хувьд яруу найраг арай тохирохгүй.

www.caak.mn

Жинлүүр.
Жинлүүрийн ордныхны төвлөрөх чадвар үнэхээр биширмээр байдаг. Тэд дээд зэргээр төвлөрч, аливаа зүйлийн гүнрүү нь нэвтэрч чаддаг. Тэдний хувьд алдаагаа засах боломжийг олж авах нь их чухал байдаг. Жинлүүрийн ордныхонд төгс тохирох урлагийн төрөл бол уран баримал юм.

www.caak.mn

Хилэнц.
Хилэнцүүд өөрийн сэтгэл хөдлөлөө цаас, зотон даавуу, ноотны дэвтэр дээр хялбархан буулгаж чаддаг. Түүнчлэн тэд яаж ч байсан олны нүдэн дээр ажиллах дуртай хүмүүс юм. Тиймээс театрын тайз, зураг авалтын талбай бол тэдний хувьд усандаа цэнгэх загас шиг мэдрэмжийг өгөх газрууд юм.

www.caak.mn

Нум.
Нумын ордныхон бүхнийг нарийн детальчилж хардаг. Кино зохиол бичих, жүжигчдийн бүрэлдэхүүнийг сонгох, жүжигчдийн өмсгөл, тайзны чимэглэлийг шилэх гэх мэтийн найруулагчийн ажил түүнд тохирно.

www.caak.mn

Матар.
Матрын ордныхон хэчнээн их авъяастайгаа өөрөө ч мэддэггүй, нууж байдаг. Урлагийн авъяасаа нуух зуршил нь тэднийг өөрсдийгөө харуулахад нь саад болдог. Гэхдээ тэдэнд бүтээн туурвих онцгой хүсэл эрмэлзэл төрсөн үед, зөв хүмүүстэйгээ хамтарч, дуртай зүйлээ хийж байгаа үедээ тэд сэтгэл хөдлөлийн галт уулаа дэлбэлж, дурын урлагийн оргилд нь хүрч чадна.

www.caak.mn

Хумх.
Хумхын ордныхон үргэлж л шинэ санаа, онгодоор бялхаж байдаг. Тэд бүх зүйлд урлагийн нүдээр, бүтээлч талаас ханддаг. Тэд өдрийн хоолоо идэхэд хайрламаар урлагийн бүтээл болгож ч чадна. Гэртээ ирсэн зочдыг бүхэл бүтэн аялалын бүсэд ирсэн мэт сонирхолыг нь төрүүлэхүйцээр байлгаж чадна.

www.caak.mn

Загас.
Урлагтай холбоотой зүйл хийхэд загасны ордныхонд залхуурал болон бусдын санаа бодлын аль аль нь саад хийж чадахгүй. Тэд урлагт үнэн голоосоо хайртай. Өндөр мэдрэмжтэй байдал нь загасны ордныхныг дурын урлагт амжилт гаргахад нь тусалдаг.

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()