10 настай охин, гаж донтонгуудыг барихад тусалжээ

2013-11-08, 21:49
28,608
Энхрий гэдэг хочтой 10 настай Филлипин охин цахим ертөнцөөр садар самууныг дэлгэрүүлэгчидтэй тэмцэх ажилд гар бие оролцдог бөгөөд 20,000 гаруй тийм хүнийг өөрийн бүлэгтээ элсүүлжээ. Түүний бүлэгт элссэн тэдгээр хүмүүс охинд мөнгө өгөхийг санал болгож, оронд нь веб камераар садар самуун үйлдэл хийж үзүүлэх саналыг тавьсан байна. Мөрдөгчид одоогийн байдлаар 999 эрэгтэй, нэг эмэгтэйг илрүүлээд байгаа ажээ. Тэдгээрийн 254 нь АНУ-ын иргэн, 110 нь Их Британий иргэн юм байна.
10 настай охин, гаж донтонгуудыг барихад тусалжээ

Онлайн харилцааг хянадаг Голландын сайн дурын байгууллагаас Дэлхий дахины улс төрчдийг онлайн харилцаанд хатуу хяналтын хууль гаргахыг, харин цагдаагийнханыг хяналт мөрдлөгөө чангатгахыг уриалжээ. Төслийн удирдагч Ханс Гуйт хэлэхдээ: “Бид маш ойрын хугацаанд энэ сөрөг үзэгдэлд оролцохгүй бол хяналтаас бүрэн гарах нь байна.”- гэжээ.



Тэрээр: “Хууль бүхнээс хүчтэй учраас садар самуунд уруу татагчдын тоо ч цөөрнө гэдэгт итгэлтэй байна.” -хэмээн үргэлжлүүлжээ. Энэ сайн дурын байгууллага нь дээрхи саналынхаа хүрээнд 10 настай охиныг ашиглан онлайн урхи бэлдэж, "хүүхдийн секс аялал жуулчлал" -гэсэн вэбсайт нээж, хэрэглэгчтэй шууд холбогддог камерыг байрлуулжээ. Нийгэмлэгийнхэн энэ “шалгалт”-аа Зүүн Өмнөд Азид өрнүүлж, арван долоо хоногийн туршид 20,172 “харилцагч”-ыг илрүүлсэн байна.

Гэвч тэдгээрээс ердөө 1000 орчим хүний мэдээллийг л олж авч чаджээ. Хэрэв тэдгээр хүмүүсийн мэдээлэл нь үнэн зөв байх аваас цагдаа нар эрүүгийн хэрэг үүсгэх хүртэл арга хэмжээ авахаар ажиллаж байгаа гэнэ.

Ханс Гуйт: “Хохирогч болох хүүхдүүд өөрсдөө цагдаад мэдүүлэг өгч, гомдол гаргаагүй тохиолдолд аль ч газрын цагдаа өөрөө ямар нэгэн зүйл хийж эхэлдэггүйд л гол асуудал оршиж байна. Учир нь хүүхдүүд бараг хэзээ ч цагдаад гомдол гаргадаггүй.” -гэжээ.

НҮБ-ийн баримтаас үзэхэд интернет сүлжээнд, Дэлхий даяар насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татдаг 750,000 шахам хүн байдаг бөгөөд одоогоор 2 сая орчим хүүхдийг онлайн биеэ үнэлэлтэнд уруу татаад байгаа ажээ.

Энэ 10 настай охин бодит оршин байдаггүй бөгөөд зохиомолоор бүтээсэн юм байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()