“Дистрибьютер Монголиа 2013” үзэсгэлэнд урьж байна

2013-11-07, 18:31
5,081
Монголын эдийн засаг өсөхийн хэрээр гадаад худалдаа, тэр дундаа импортын салбар жил бүр тэлэн томорч байна. Монголын импортын зах зээлд гадаадын брендийг эх орондоо борлуулах албан ёсны эрх бүхий олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүний хажуугаар тухайн гадаадын брендийн оригналь эсвэл хуурамч барааг албан ёсны эрхгүй хэрнээ импортоор оруулж ирдэг өөр байгууллагууд зэрэгцэн оршсоор байна. Энэ үзэсгэлэнгийн үеэр хэрэглэгч, худалдан авагчдад дистрибьютер байгууллагууд өөрсдийнх нь бараанууд албан ёсны эрхтэй, чанартай, баталгаат хугацаатай, оригналь гэдгийг ойлгуулах нь чухал байна.
“Дистрибьютер Монголиа 2013” үзэсгэлэнд урьж байна

Энэхүү үзэсгэлэнгийн үеэр

1.    Монгол улсад гадаад худалдааны чиглэлээр импортын үйл ажиллагаа эрхэлдэг албан ёсны дистрибьютер байгууллагын оригинал бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, зах зээлд эзлэх байр сууриа батлах боломжийг олгох

2.     Шинээр импортын бараа бүтээгдэхүүнээ танилцуулан брэнджүүлэх боломжийг олгох, маркетинг борлуулалтынажилд нь бодит хувь нэмэр оруулах зорилгоор доор нэр дурдагдсан Төрийн болон Төрийн бус байгууллагууд хамтран энэ удаагийн “Дистрибьютер Монголиа 2013” үзэсгэлэн, худалдааг зохион байгуулж байна.



“Дистрибьютер Монголиа 2012” үзэсгэлэнгийн хүрээнд “Монголын импортын зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, боломжууд” сэдвийн дор 2012 оны 11 сарын 9-ны өдөр BLUE SKY TOWER-ийн хурлын танхимд зохион байгуулсан.

Энэхүү семинарийн зорилго нь Монгол Улсад  импортын үйл ажиллагаа эрхлэгч албан ёсны дистрибьютер, худалдааны төлөөлөгчийн газар, борлуулагч байгууллагууд мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа эхлэхээр төлөвлөж байгаа хувь хүмүүс байгууллагуудад тулгамдаж буй асуудлуудаар санал солилцсоноос гадна холбогдох албаны хүмүүс илтгэл тависан.















Дэлхийн Худалдааны Төвүүдийн Холбоо нь олон улсын худалдаанд оролцогч компаниудыг хэрхэн дэмжин ажилдаг талаар Дэлхийн Худалдааны Төвүүдийн Холбооны Гүйцэтгэх захирал Eric Randolph Dahl /зочин илтгэгч/ илтгэл тавьсан.

Eric Dahl, CEO, WTCA



"Дистрибьютер Монголиа 2012" үзэсгэлэнгийн үеэр үйл ажиллагаа танилцуулсан байгууллагын төлөөлөлүүд ...







“Дистрибьютер Монголиа 2013” үзэсгэлэнг ирж үзэж сонирхсоноор та оригналь, брэндийн БЭЛЭН ХУВЦАС, ХЭРЭГЛЭЛ, АЛТ ҮНЭТ ЭДЛЭЛ, ГОЁЛ ЧИМЭГЛЭЛ, ГОО САЙХАН, ЭРҮҮЛ МЭНД, ЦАХИЛГААН БАРАА, ЦАХИЛГААН ХЭРЭГСЭЛ, ТЕХНИК, ТЕХНОЛОГИ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, БАРИЛГЫН МАТЕРИАЛ, ХООЛ ХҮНС, УНДАА зэргийг сонгох боломтой.                           

ТОВЧ ХӨТӨЛБӨР:   
2013.11.08-нд:
                ҮЗЭСГЭЛЭН  /НЭЭЛТ/  14:00-14:40
                ҮЗЭСГЭЛЭН     10:00-19:00

2013.11.09-нд:
                ҮЗЭСГЭЛЭН    10:00-19:00
                БРЭНДЭЭ ТАНИЛЦУУЛАХ ЦАГ:
                /бүтээгдэхүүний танилцуулга, оригинал барааг таних нь, бүтээгдэхүүний үнэ цэнэ,
                ялгарал, урамшуулал, борлуулалт, захиалга авах г.м.../

2013.11.10-нд:
                ҮЗЭСГЭЛЭН    10:00-19:00
                БРЭНДЭЭ ТАНИЛЦУУЛАХ ЦАГ:
                /бүтээгдэхүүний танилцуулга, оригинал барааг таних нь, бүтээгдэхүүний үнэ цэнэ, ялгарал,
                урамшуулал, борлуулалт, захиалга авах г.м.../

Холбоо барих утас: 88077064, 344393

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.