Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
1. Цай, кофе чанагч.
Энэ ер бусын төхөөрөмж нь одоохондоо боловсруулалтын төвшинд явж байгаа боловч тун удахгүй худалдаанд гарах юм байна.
Нарийн төвөгтэйг энгийнтэй “учруулсан” мэт энэ бүтээл нь тавиур болон хоёр шилэн бөмбөлөг бүхий маш энгийн бүтэцтэй боловч цайг цайгаар нь хандалж, кофег кофегоор нь танд амтлуулна. Таны цай юу?, эсвэл кофе юу? гэсэн асуултын хариу ямар ч байлаа гэсэн та зочныхоо хүслийг биелүүлэхдээ ердөө ганцхан л төхөөрөмжийг ашиглах боломжтой гэсэн үг.
Тавиур нь буцалгагч, халаагчийн үүрэг гүйцэтгэдэг бол хоёр бөмбөлөг нь кофе чанагч, цай хандлагчийн үүргийг гүйцэтгэдэг. Бөмбөлөгнүүд нь тус бүр хоёр хэсэгтэй. Доод хэсгүүдэд нь кофе болон цайг хийдэг бол дээд талын хэсэгт нь ус хийнэ. Харин товчлуурыг дарсны дараагаар шилэн бөмбөлөгний дээд хэсэгт хийсэн ус халж, буцалж эхэлдэг байна. Харин тавиурны доод хэсэгт нь аяга байрлуулдаг бөгөөд түүнрүү нь бэлэн болсон “ундаа” гоождог. Энэ төхөөрөмж цай, кофений аль алинд дуртай өнөр бүлүүдэд тохиромжтой ажээ.
2. Спагетти идэх дуртай боловч урт гоймонг сэрээнд ороохоос төвөгшөөдөг үү? Тийм бол танд батарейгаар ажилладаг, өөрөө эргэлдэгч сэрээг санал болгож байна.
3. Жүрж хальслахад энгийн хутга нэг л болхидоод байдаг. Тийм ч учраас жүрж хальслахад зориулсан тусгай хутганууд байдаг. Тэдгээрийн заримаас жишээ болгон толилуулж байна.
4. Шар айргыг хөөстэй уух дуртай юу? Тэгвэл хөөс нь буусан пивийг ахин хөөсрүүлэхэд зориулагдсан тусгай товчлуурыг бариул дээрээ агуулсан аягыг танд яг таарах юм байна. Гэхдээ ихэнхи хүмүүс хөөсийг нь арилгах дуртай байдаг байхад их л сонин, эсрэг сонирхолтой хүмүүст зориулсан мэт хөгжилтэй бүтээл ажээ.
Шар айрагтай аянганы дээд талыг хөөсрүүлэхийн тулд аяганы ёроолтой холбогдсон бариул дээрхи хөшүүрэг дээр дарахад хангалттай.
5. Шар айрагинд зориулсан өөр нэгэн бүтээгдэхүүнийг танилцуулъя. Үүнийг бол шар айргийг аягаруу хийхэд ашиглагддаг байна. Үүний тусламжтайгаар шар айргийг аяганд хийхэд ганц ч дуслын алдагдал гардаггүй ажээ. Энийг Япончууд зохион бүтээсэн байна. Тэндэхийн хүмүүс лаазтай пивийг задлахад, бас аягаруу хийхэд их хэмжээний “шингэн алдагддаг” гэж үздэг ажээ. Үгүй мөн их нарийн хүмүүс шүү. Түүнчлэн энэ диспенсер нь хөөс, шар айраг хоёрын харьцааг төгс буюу 3/7-оор тохируулдаг гэнэ.
6. Corkcicle (англ. cock – саваа + icicle – мөсөн унжлага) хэмээх энэ дарсны гүүсэн бөглөөтэй, мөс хэлбэрийн хэрэгсэл дотор шингэн хийж, виног хөргөдөг байна.
Энэ хэрэгсэл дотор ус хийгээд, хөлдөөгчинд байлгаж, хөлдөөснийхөө дараа гаргаж, шилтэй дарсанд хийхэд дарсыг дотроос нь хөргөж, хүйтэн байдлыг бүтэн цагийн турш барьдаг гэж бүтээгчид нь баталж байна.
7. Өндөг шарахад зориулсан төрөл бүрийн хэвнүүд.
Хоолоороо наадсан хүнд яадаггүй гэдэг билээ? Гэхдээ тэр хуучирсан үг хэнд хамаатай юм бэ? Хоол хүртэл урлаг гэдгийг одоо хүн бүхэн хүлээн зөвшөөрдөг болсон цаг. Тиймээс хоолны урлагийг хөгжилтэй болгох, өндөгөнд зориулсан хэрэгслүүдтэй танилцацгаая.
8. Өндөгний шар, цагааныг ялгагч.
Өндөг хэлбэртэй энэ хэрэгсэл дотор хагалсан өндөгөө хийж, нарийхан цоорхойгоор нь доош харуулж байгаад шахахад илүү хүнд хэсэг болох цагаан нь гадагшилж, хөнгөхөн шар нь дотор үлддэг байна. Эсвэл эсэргээр нь, өндөгөө аяганд хагалж байгаад энэ хэрэгслээр шарыг нь тусад нь соруулж авч ч болно.
9. Бас нэгэн сонирхолтой өндөг “ялагагч”. Нус болж гарч байгаа нь өндөгний цагаан ажээ.
10. Бэрсүүт жимсний шүүсийг шахах зориулалттай төхөөрөмжүүдийг хүмүүс олон янзаар бүтээжээ.
11. Та хан боргоцой цэвэрлэх дургүй эсвэл чаддаггүй юу? Тэгвэл энэ асуудал биш болжээ. Учир нь ананас буюу хан боргоцой хэрчихэд зориулсан энэ бүтээл танд туслахад бэлэн байна.
12. Гүзээлүзгэний ишийг авахад зориулсан хавчаар.
Ийм төхөөрөмжгүй бол танай гал тогоо яалт ч үгүй “хоосон” оргих байх л даа.
13. Пиццаны хайч.
Уг ер бусын бүтээгдэхүүн нь пиццанд дурлагчдад олон талын тустай. Пиццаны хэлбэрийг алдагдуулахгүйгээс гадна илүү тавиур завааруулахгүй.
14. Масло порцлогч.
Хөргөгчинд маслыг хадгалахад хөргөгчний онцгүй үнэр шингэдэг талтай. Тэгвэл энэ хуваарилагч нь битүү учраас маслыг хөргөгчинд байх хугацаанд нь “хамгаалах” бөгөөд маш нямбай гэгч нь хэрчиж, өгдөг давуу талтай.
15. Механик банш чимхэгч.
Банш, чанамалд зөвхөн славян угсааны ард түмэн л дурладаг гэвэл худлаа гэдгийг бид сайн мэднэ. Баншийг дэлхийн өнцөг булан бүрт бэлтгэж, өргөн хэрэглэдэг. Улс үндэстэн болгон өөр өөрийнхөөрөө нэрлэдэг болохоос л биш... Тэгвэл баншинд дуртай дэлхийн хүмүүст зориулсан төрөл бүрийн банш чимхэгчүүдийг энд тэнд хэрэглэдэг. Жишээлбэл японд байдаг энэ төхөөрөмж нь гараар эргүүлэх маягаар банш чимхдэг байна.
Уг төхөөрмжийн бүрэлдэхүүнд гурилны хэв, шанзны хувиаралигч багтсан байдаг учраас бүх баншыг ижил хэмжээтэй болгоход тусалдаг байна.
16. Яг үүнтэй ижил зарчмаар ажилладаг өөр нэгэн төхөөрөмж бол италийн хачиртай гоймон равиоли-г бэлтгэдэг машин юм. Үүний тусламжтайгаар тус бүр нь 30 миллиметр өргөнтэй яг ижил хэмжээтэй гоймонгуудыг бэлтгэдэг.
Ингээд эцэст нь, эдгээр сонирхолтой бүтээгдэхүүнүүд таны хоол хийх ажлыг тааламжтай болгоод зогсохгүй, гайхалтай үр дүнг бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна. Бүгдэд нь эерэг оршихуй, хоолны зөв дуршлыг ерөөе.