Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Муминий товч мэдээлэл:
Үе: Халколит
Орших газар: Итали.
Нас барсан он сар өдөр: МЭӨ 3500-3100 он.
Үе: Халколит
Орших газар: Итали.
Нас барсан он сар өдөр: МЭӨ 3500-3100 он.
Энэ мөсөн хүний зэвсэг, эд юмс, янз бүрийн хэрэгслэлүүд, хувцасны байдал нь Хүрэл зэвсгийн үед хамаарах хүмүүсийн амьдралын тухай маш нарийн төсөөлөл гаргах боломжийг мэргэжилтнүүдэд олгож байгаа. Түүнийг малчин, эсвэл домч, эсвэл эртний уулын хүй нэгдлийн томоохон удирдагч ч байсан байх гэсэн таамаглал дэвшүүлжээ.
Гэвч түүхчдын хувьд хамгийн үнэт бэлэг бол тэр үеийн амьдралын олон онцлогуудыг, тэр тусмаа анагаах ухааны хөгжлийн төвшинг харуулж буй Этцийгийн өөрийнх нь бие юм.
Мөсөн хүний бүх бие нь зураас, загалмай хэлбэрийн маш их шивээсээр дүүрэн бөгөөд эдийн бүрээсийг зүсэх аргаар хийгдсэн шивээснүүдийг нунтагласан нүүрсний тусламжтайгаар зургийг хэлбэржүүлдэг байж. Үүнээс гадна шагай, бугуй, өсгий, бэлхүүс зэрэг тодорхой газруудад байх шивээснүүд нь зүгээр нэг гоёл эсвэл бэлэгдэл биш эмчилгээний зорилгоор уг шивээсүүдийг хийж байсан гэж ихээхэн итгэлтэйгээр таамаглаж болох юм.
Археологч-эрдэмтэд Этци олдворыг хараад цочирдон гайхжээ. Хүрэл зэвсгийн үеэс өмнө Европт “зүүн эмчилгээ” түгээмэл байгаагүй гэж өмнө нь бодож байсан шүү дээ. Энэ талаар хаана ч дурдагдаж байгаагүй билээ. Үүнээс өмнө зүүгээр эмчлэх нь 2000 жилийн өмнө азид үүсч дэлгэрсэн гэж үзэж байв.